Хөрөнгийн биржийн санаачилгыг “Тавантолгой” ХК дэмжжээ
2015-05-01

Монголын Хөрөнгийн биржээс Хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, компанийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Компанийн засаглалыг дэмжих нэгжийг байгуулан ажиллаж байна. Тус нэгжээс “Жилийн үйл ажиллагааны тайлан бэлтгэх тухай” болон “ХК өөрийн цахим хуудсанд хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигчдэд зориулсан булантай байх” тухай зөвлөмжийг гарган ХК-иудад хүргүүлсэн.

 

Энэ дагуу МХБ-ийн ТОП-20 индексийн сагсыг бүрдүүлэгч хувьцаат компаниудаас хамгийн түрүүнд “Таван толгой” ХК-иас дээрх зөвлөмжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа мэдэгджээ.

 

Shuud.mn
Сонин хачин