Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид зөвлөлдөв
2015-05-01

Монгол Улсын хууль сахиулах салбарт сэтгэл зүйчид ажиллаад багагүй хугацаа өнгөрч байна.

Хууль сахиулахын их сургуулиас санаачлан практик байгууллагуудтай хамтран ажиллах сургалтын ажлын хүрээндйн “Хууль сахиулах салбарын сэтгэл судлаачдын сургалт, зөвлөгөөн”-ийг зохион байгуулав.


Хууль сахиулах байгууллагад ажиллаж байгаа сэтгэл зүйчид нь хамт олны сэтгэл санааны байдлыг зөв мэдэрч судалдаг, зөвлөдөг, тусалдаг, шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхой судалгааг явуулж дүгнэлт, санал боловсруулан удирдагчийг үнэн зөв бодит мэдээллээр хангаж, түүний бодлыг шийдвэрт тусгаж чаддаг байхыг гол зарчмаа болгох ёстой аж.


Энэ удаагийн сургалт зөвлөгөөн хууль сахиулах салбарын сэтгэл судлаачид бие биеэсээ туршлага судлах, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, практик байгууллагуудад ажиллаж байгаа албан хаагчдыг дахин мэргэшүүлэх, санал бодлоо солилцох зорилгоор зохион байгуулагдснаараа ач холбогдолтой болжээ.


Тус сургалтад Хууль зүйн яамны харьяа ЦЕГ, ХХЕГ, ШШГЕГ, ИХШХЕГ, Тахарын ерөнхий газар, ШШҮХ болон МУИС, МУБИС, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, ОБЕГ-ын орон нутагт ажиллаж байгаа нийт 90 гаруй сэтгэл зүйч оролцсон байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин