Үндэсний бичиг үсгийн баяр маргааш эхэлнэ
2015-05-02

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилготой зохион байгуулагдаж байгаа “Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээ маргааш нээлтээ хийнэ. Монголын Үндэсний номын сангийн өмнөх талбайд 11.00 цагт  эхлэх нээлтийн арга хэмжээний үеэр “Монгол бичгийг залах ёслол", Уран бичих төлбөрт үйлчилгээ, номын худалдаа, Үнэт ховор номын музейн үзэсгэлэн, монгол бичиг үсгийн цахим болон уламжлалт үзэсгэлэн зохион байгуулагдана.

 

“Үндэсний бичиг үсгийн баяр-2015” арга хэмжээний үеэр

- “Болор цом” хүртсэн яруу найрагчдын шүлгүүдийг уран сэтгэмжтэй, хичээнгүй бичих уралдаан
- “Болор цом”-ын шагналт яруу найрагч, уншигчдын уулзалт
- “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага
- “Монгол бичиг үсгийн дурсгал” үзэсгэлэн / уламжлалт, цахим/ зэрэг арга хэмжээ зохион байгуулагдана.



Харин энэ сарын 8-ны 12.00 цагт “Болор цом”-ын шагналт яруу найрагчид уран бүтээлийнхээ талаар уншигч, номын хорхойтнуудтай уулзаж, уран бүтээлийнхээ дээжээс Монголын Үндэсний номын санд хандивлана. Мөн “Монгол бичгийн цахим хэрэглээ” сэдэвт хэлэлцүүлэг, чөлөөт ярилцлага 15.00 цагт болно. Арга хэмжээний төгсгөлд “Болор цом-ын шүлгүүдийг босоо монгол бичгээрээ” уралдааны шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна. 

Shuud.mn
Сонин хачин