Крымийг эргүүлэн авахаа амлав

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “STB” телевизэд ярилцлага өгөх үеэрээ "Крымийг заавал эргүүлэн авч, зүүн хязгаарыг салан тусгаарлагчдаас чөлөөлөх болно. Би амлаж байна” гэж хэлсэн тухай “www.tass.ru” мэдээллээ.
Тэрбээр “Би ОХУ-ын эх газарт алдсан газар нутгаа эргүүлэн авах болно. Би Крымийг эргүүлэн авахын тулд бүхий л бололцоогоо ашиглаж, хүчээ дайчлах болно. Украины Засгийн газар эхний ээлжинд салан тусгаарлагчдын хяналтад ороод буй зүүн хязгаарыг чөлөөлөх ажиллагааг эхлүүлэх болно. Сайн зохион байгуулж, бодлоготой хөдлөхгүй бол ухсан нүхэндээ унах эрсдэлтэй. Дахин Украинд цус урсахгүй” гэж мэдэгджээ.
Украины автономат муж байсан Крым өнгөрсөн оны гуравдугаар сарын 17-нд бүх нийтийн нээлттэй сонгууль явуулж, 98.9 хувийн саналаар ОХУ-ын эх газарт дагаар орсон юм. Сонгуулийн дүнг хууль ёсны хэмээн Ерөнхийлөгч Путин үзэж, Крымийн ард түмний сонголтыг хүндэтгэж буйгаа зарласан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ