Г.Хэрлэн ”Загреб Гран при”-аас хүрэл медаль хүртлээ
2015-05-02

 

Олон улсын хэмжээний мастер Г.Хэрлэн "Загреб Гран при" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Г.Хэрлэн, эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд М.Бундмаа нар барилдсан юм.

 

Хорватын Загреб хотноо болж буй олимпийн эрх олгох энэхүү тэмцээнд манай улсын 11 жүдоч олимпийн эрхийн оноо авахаар зорьсон. Тус тэмцээнд дэлхийн 55 орны эрэгтэй 256, эмэгтэй 178 жүдоч өрсөлдөж байна.

 

Тамирчдадаа амжилт хүсье.

 

 

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин