Бекхэм 40 нас хүрлээ
2015-05-03

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өчигдөр 40 нас хүрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бекхэм төрсөн өдрөө гэр бүлийнхээ хамтаар Морокко улсад тэмдэглэсэн байна. Тэрбээр инстаграмдаа эхнэр Викториа Бекхэмтэй авахуулсан зургаа байршуулаад “Амьдрал дөнгөж эхэлж байна. Үнэхээр гайхалтай. Би жаргалтай нэгэн. Тиймээс нас нэмсэн ч ганцаардахгүй, уурлахгүй, шаналахгүй” гэж бичжээ.

 

Бекхэмийн дөрвөн хүүхэд ээжийнхээ төрсөн өдрөөр “Оскар”-ын алтан хүн бэлэглэж байсан бол аавдаа гурван давхар бялуу хийж бэлэглэсэн байна. Бруклин твиттертээ “Аавдаа хайртай шүү. Та миний болон дүү нарын хувьд бүх зүйл” гэж жиргэжээ. Бекхэмийн төрсөн өдөрт Британийн 20 гаруй уран бүтээлч, олны танил эрхмүүд оролцсон бөгөөд хоёр хоног үргэлжилсэн үдэшлэгээр Бекхэм 4.2 сая ам.доллар үрсэн гэв.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин