Амиа алдагсдын тоо 7000-д хүрчээ
2015-05-04

Балба улсын Катманду болсон 7.8 баллын газар хөдлөлтөөр өнөөдрийн байдлаар 7040 хүн амиа алдаж, 5000 гаруй хүн сураггүй алга болсон тухай “CNN” агентлаг мэдээллээ. 

 

 

Тус улсын Ерөнхий сайд Сушаль Койрала Амиа алдагсдын тоо 15 мянгад хүрч болзошгүй гэжээ.  Олон улсын аврагчид Катманду хотын нурсан барилга, байшингийн үлдэгдэл, нуранга зэргийг цэвэрлэж, иргэдийг хайж эхэлсэн байна.  Газар хөдлөөд найм хонож буй учир амьд иргэдийг олоход хүндрэл үүсч буйг Ерөнхий сайд дурьджээ.

 

 

Тэрбээ “AFP” агентлагт “Сураггүй байгаа иргэдийг амьд байгаасай хэмээн залбирч сууна. Амиа алдагсдын тоо нэмэгдэх тусам сэтгэлээр унаж, зориггүй болох юм” гэж ярьжээ.  

 

БНХАУ-ын удирдлагууд гамшигийн бүс рүү 1500 аврагчаа илгээгээд байгаа бөгөөд өчигдөр дахин 300 аврагч, 15 үнэрч нохойгоо Катманду хот руу илгээжээ. Аврагчид сураггүй алга болоод буй Их Британийн гурван жуулчны цогцсыг Эверестийн оргилын ойр орчмоос олсон байна.

 

 

Ирэх долоо хоногт НҮБ-ын удирдлагууд Катманду очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцах гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин