Т.Энхжин дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоожээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд дэлхийн 10 орны 72 тамирчин оролцож буй Хонконгийн Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд боллоо.
Манай улсаас Монголын Оюун Ухааны академийн арван тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд хоёр, дунд насны ангилалд найман тамирчин) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож, дунд насны ангилалд дэлхийн гурван дээд амжилтыг шинэчлэн тогтоосон ба багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүлсэн байна.
Тэгвэл тэмцээний "Images" төрөлд Т.Энхжин дэлхийн дээд амжилт шинэчлэн тогтоосон байна.
Тодруулбал, тэрбээр 30 дүрсийг ердөө 14 секундэд цээжлэн алдаагүй нэрлэснээр тэргүүлжээ.
Сонирхуулахад Ой тогтоолтын ОУ-ын аварга Т.Энхжин "Images" төрөлд “Дэлхийн рекорд” тогтоосноор 2000 долларын эзэн болжээ.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ