Захидал № 4
2015-05-04

Дотны хүн гэж боддог , эрхэм гишүүн Сайнхүүгийн “сайн хүү” Ганбаатар тандаа энэхүү захидлыг хаяглалаа.

 

 

Таны "Бизнесийн нүцгэн үнэн" гэсэн лекц байдаг. Энэхүү захидлаараа таны “нүцгэн үнэн”-ийг  хөндөхийг хүслээ 2006.02.23 –нд шиг санаж байна. Намайг нэг лекцийн зааланд сууж байхад та ингэж хэлж байсан.

 

... Би бол нүдэндээ харж байна. 2008, 2012 онд Монгол орон үнэхээр өснөө, үнэхээр хөгжинө. Хамгийн анхны үзүүлэлтийг нь би хэлье. Монголчууд бид өсөж дэвжихийн тулд өнөөдөр энд ирсэн. Нэг нь нөгөөгөө сонсож байна. Ганбаатарыг ухаантай гэж бодоогүй хамгийн гол нь бидний Ганбаатар маш олон ном уншиж бидний төлөө маш олон орон улсуудаар явж судалгаа хийж судалгаагаа ард түмэндээ тайлагнах гэж байна... гээд.

 

Өдгөө тэр цагаас хойш бараг 10 жил довтолгон оджээ. Бид хөгжиж гавьсангүй. Та минь өндөр сэнтийд гишүүн болжээ. Манай энэ гэр өрх байгаа биш. Ганц хүн ярьсаар байгаад энэ улсыг хөгжүүлчихгүй гэдгийг ойлгож л байна. 

 

Таныг долоон их сургууль төгссөн гэж нэг хэвлэлд магтсан байна лээ. Өөрийн хэмжээнд сэтгэж нэг их дээд сургуульд дөрвөн жил, бусад мастер магистр энэ тэрд нь багаар бодоход 2 жил сураад байлаа гэхэд та минь бараг 16 жил сурсан юм уу даа. Мөн том боловсрол шүү. Энэ талаар хэвлэлд бичсэн байсан. Анхных нь Германы инженерийн бэлтгэл анги байсан гэсэн. Оросын Новосибирскт геодезийн дээд тэгээд цахилгаан техник, уул уурхайн дээд сургууль залгуулаадэдийн засагчаар Лондонд хотод сурсан гэж дуулдсан. Хаммерсон Твестона гэнэ үү нэг сургуульд бүр сантехникийн инженер мэргэжлээр төгссөн гэж байгаа. 

 

Таныг анх хөрөнгийн биржийн мэргэжилтэн гэж хуурамч бичиг аваад хэлний курст суух гэж Англи руу явж байсан гэх юм билээ. Очоод гудамжинд хог шүүрдэх, аяга угаах зэрэг янз бүрийн ажил хийж байсан юм уу даа. Эндээс таныг аргагүй харц борчуудын амьдралыг ойлгохоор хал үзсэн хүн гэж ойлгосон. Төгссөн сургуулийн тоогоороо бол энэ зурагтаар нэвтрүүлэг хөтлөөд байдаг болсон эдийн засагч Жагааг лав хол хаясан боловсрол байх. Гэхдээ та бол илтгэгчээс  жагсагч тэмцэгч. Тэгээд төрийн түшээ болчихсон хүн.

 

Фэнг Шүй гэж нэг зүйлийг Монголд оруулж ирээд араас нь үүгээрээ лекц уншиж эхлэхэд таныг таньдаг болсон хүн олон. Мөнгө далладаг Сарандаваа, бүх хэлийг мэддэг Арго багш гээд л арга билэг тасархай бүх юмыг мэддэг болчихсон төгс гэгээрсэн шахуу багш олонтой болох үед танил болсон хүний нэг нь та юм. Таныг багш гэж дууддаг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд байдаг гэж бас бичсэн байна лээ. Таныг тэр Фэнг Шүй-гийн сүлжээгээрээ овоо мөнгө олоод тэгээд дараа нь зарчихсан гэж сонсогдсон. Олсон мөнгөнөөсөө гадаад хэлний хоёр төв, нэг бизнесийн компанитай үлдсэн гэж ярих юм билээ. Бусад хүүхнүүд шиг хүний хэтэвч рүү өнгөлзөөд яахав.  Сая зургаан зуугийн цалингаасаа гадна номынхоо борлуулалтаас сардаа 500 мянгыг олдог. Под хийсэн орлоготой эр гэж найз хүүхнүүд ярьж байна лээ. Тэр хэт баяжсан олигархи гэдэг ангилалд та лавтай багтахгүй гэж бодохоор баярламаар. Нэгэнт хувь хүний тухай бичиж хадуурсных ганц нэг сонссоноо хуучилья. Ойр мэддэг бололтой нэг хүн таныг магтан матаж бичиж байсныг уншлаа.

 

... Сайнхүүгийн Ганбаатар зальтай. Зальтай байна гэдэг ухаантайн шинж. Гэхдээ хурга ишигний бэлчээрийн дайны заль, мэх хэрэглэхгүй. Тун алсыг харна. Хэдэн даваа, хэдэн нүүдлийн цаадахыг харна шүү дээ, мань нөхөр.  Тиймээс улс төр хэмээх оргилын орой хавьцаа нь тухлахын тулд гудамжны тэмцлээс эхлэх нь зүйтэй гэж үзсэн байх. Ингээд л анхныхаа жагсаалыг Ж.Батзандан, О.Магнай нартай хамт хийж байсан юмдаг. 2003 оны эхээр шиг санагдаж байна. С.Ганбаатар ч бараг эхнэр нөхөр хоёрын хэрүүлээс бусдад нь оролцож байлаа. Ингээд ер нь тэмцэгч нөхөр гэсэн ойлголтыг бидний тархинд маш сайн суулгаж авсан гэж хэлж болно..гэж ирээд л их урт юм бичсэн байсан шүү. Өөрөө уншсан байлгүй дээ.

 

Нээрээ л 2004-2005 онуудад Н.Энхбаяр гэж хүнийг ид байхад өнөөх сартваах Ленинтэй адилхан саравчтай дугуй малгай тавьчихсан жагсаалын оройд та минь гэнэт гарч ирсэн дээ. МАХН-ын байранд  дайрч ороод л хурлын танхимынх нь индэр дээр гарчихсан зогсож байсныг тань их тод санадаг юм. Дараа нь 2008онд  дайрсан хэд байхгүй ээ. Бүр шатаагаад хаячихсан. Арай л улс төрийн ухаангүй.

 

Энд нэг зүйлийг зарим хүмүүс жоохон гайхасхийж ярьдаг юм билээ. Тэгж жагсаж бужигнуулахын өмнөхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн эхлэх үед таныг тэр үеийн УИХ-ын дарга байсан Н.Энхбаяртай тун ойр шадарлаж нийгмийн бил үү, эдийн засгийнх нь зөвлөх байсан хүн гэдэг. Гэнэт өнөө муу Намбарын хүүг намтай нь зүхээд сөргөөд эхэлсэн. Хувийн гомдол байсан уу, хувьсгалын тохироо гэнэт бүрдсэн үү. Энэ хооронд нэг “хий” орсон гэлцдэг юм билээ.

 

... Би улс төрд ингэж орно гэж бодоо ч үгүй. Төрийн ордонд тийм гоё хивс, мебельтэй, 24 цагийн интернэттэй, нарийн бичгээрээ цай зөөлгөдөг .. гэж та тэр үед гайхан өгүүлсэн байдаг юм билээ. Би тэр үед ойр байсан бол таны нарийн бичгийг таатайяа хийж зөөлөн хивсэн дээгүүр дуртайяа хөтлөлцөн алхах байлаа. Даанч би төрийн ордонд ажиллаж гоё туфль хөлөндөө хийсэн өндөр туяхан нарийн бичиг байх хувьгүй хүн юм даа.  Гал тогоо, эр нөхөр хоёроо аргадаж бас зав зайнд нь үр хүүхдээ, энэ эх орноо яана даа гэж санаашрах жирийн нэг бүсгүй. Тэнэгэр говьд биш ч энэ хотын иргэн болсон заяандаа ээнэгшин дассан гэрийн эзэгтэй.  

 

За тэгээд та минь тэр гоё хивстэй шат, нарийн бичгээ хаяад гудманд гарч жагссаар яваад 2008 оны сонгуулийн өмнө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч болсон доо. Үгүй яахав. Тэр үеийн төр засгийг шахахдаа шахаж, ам хэлээ олохдоо олж байгаад тэмцэгч имижээ бүтэн авч үлдээд сонгуульдчихсан гэж манай нөхөр таныг магтдаг юм. Би ч дотроо таныг хүндэлдгийн хувьд “болоо шдээ” гэж баярлаж суулаа.

 

Таныг бас цөөхөн жилд нөр их зүтгэлээр бий болгосон “паблик имиж”-тэй хүн гэлцэх юм билээ.Тийм мундаг хүнд бие даагаад гараад ирэх “ юухэн байхав” гэдэг болсон биз. Дарханд үнэмлэхүй ялсан гэсэн. Би бас улс төрд өөрийн бодолтой л доо. Бие даасан хүн эргэж буцан нам дагавал хэнч биш болохыг Л.Гүндалай гэдэг улс төрч нэгэнтээ харуулсан болохоор энэ тал дээр нэмж зөвлөгөө үг дайгаад яахав дээ. Гэхдээ тэмцэгч имиджээ алдах л юм бол улс төр баяртай болно гэж айх хэрэггүй шүү Ганбаа гишүүн минь. Эвлэрэх дэмжих юман дээрээ тэмцэгч бус төрийн түшээ талаа барьж харахад буруу байхгүй шүү. 

 

ҮЭ- ийг толгойлсны дараа мөнгө цохисон гэж зарим муу санаатай хүмүүс хойноос чинь жаахан чаргуулдсан байхаа.  Арслан гэж нэг нөхөр өөрийг тань эхнэрийнхээ нэр дээр 2 өрөө байр авсан гэж чимхээд жиргээд байсан. Шалгадаг газар нь энэ асуудалд оролцоод “ёстой цэвэр байна.Сайн менежмент хийжээ” гээд бараг шагнах шахсан юм биш үү таныг минь.

 

Тэмцэгч гэснээс өөрөө хэвлэлд анх удаа ярилцлага өгөхдөө "Дэлхийд нэр алдраа цуурайтуулсан хүмүүсээс хэнийг шүтдэг вэ?" гэсэн асуултанд "А.Гитлер" хэмээн аймаар хариулж байсан гэдэг. А.Гитлер чинь бас үйлдвэрчний эвлэлээс улс төрд орж байсан тул таныг зарим хүн түүнтэй адилтган ярих юм билээ. За энэ ч яахав. Эвдэрлээ эвдэрлээ гэхэд Фэнг Шүй байсан хүн Гитлер шиг зандалчин болтлоо хаач юм бэ гэж тайвширч сууна.

 

Тэр Иран, Ирак, Вэнэсуэлийн удирдагч нар зангиа зүүдэггүй гэнэ дээ. Манай С.Ганбаатар ч бас зангиа зүүдэггүй имижтэй гэж хүүхнүүд ярих юм. Энэ нь одоо ардын баатар, тэмцэгч имижийг тодотгодог бас нэг чухал ялгарал гэж мэргэжлийн ПиАр -чид дүн шинжилгээ хийсэн гэдэг. Үнэн байх тэ ?. Чин шудрага тэмцэгч байхад уул нь тэр зангиа мэт нь тийм чухал уу даа. Одоо олны анхааралд содон үлдэхийн тулд өнөөх Гитлер шиг сахал тавих хэрэгтэй юм уу. Энэ ПиАр гэдэг юмыг хийдэг нөхдүүд улс төрчдөд  бас л аймаар зөвлөгөө өгдөг байхаа. Та бол одоо гадаад талдаа маньдаа ойр хүн болж харагдах гээд  зангиа зүүхгүй байгаа юм биш биз дээ. Зүгээр төвөг ордонд дотор халууцахын нэмэр л гэж бодоод зангиа зүүхгүй байгаа гэж би боддог шүү. Тэрнээс биш хэлбэр хөөгөөд байвал бас дэмий, эр хүн байгаараа л байвал дээр.

 

Ер нь гэхдээ та бас нэг сэргэлэн гэхүү, айхтар шүү. Н.Алтанхуягийн засгийн газрыг хөнтөрдөг үеэр бие даагч та Дарханыхаа сонгогчдоос хэрхэхийг  асууна гээд гараад давхисан. Сонгогчид нь  юу гэж үүрэгдсэн юм сайн мэдээгүй л дээ. Харин огцруулах эсэх санал хураалт болоход хуралдаа суулгүй кнопоо хаяад бултчих шиг болсон.  Тэгэхэд би “Тойргийнхон нь цэвэрхэн булт гэсэн юм байлгүй дээ” гэж таныг найз хүүхнүүдээс баахан өмөөрөөд. Энэндээ хэт улайраад танд хайртай юм байна гэж нөхөртөө хардуулах дөхсөн шүү.

 

... Д.Арвин, Г.Баярсайхан, Г.Ганхуяг, С.Одонтуяа, С.Эрдэнэ, М.Батчимэг нараас гадна МОаХ-ын Ш.Түвдэндорж, Д.Ганбат, С. Ганбаатар Ц.Оюунбаатар, Ч.Улаан нар хуралд суухгүй зугтах маягаар эсрэг санал өгснөөр эрх баригч хүчин цөөнх болж Н.Алтанхуяг огцороход хүрлээ... гэж мэдээгээр гарч байсан даа.

 

Гэхдээ л би таныг юманд голтой л эр хүн гэж боддог юм. За ингээд хадуурвал бараг хайрын захидал болчих юм шиг байна. Хэлэх гэсэн гол зүйлдээ орьё доо.

 

Ард түмэн ХААН гэдэг гоё нэртэй үндэсний форум болсон юм байна. Тэрэн дээр та ард түмэн бол ХААН. Эрх баригч нар бол БООЛ байх ёстой. Одоо бол ард түмэн боол. Эрх баригчид ХААН болсон. Энэ даварсан боолуудаа дарж авья гэсэн утгатай илтгэлийг тавьж байсан юм билээ. Интернэтээр “Вийдоогоор” бичлэгийг нь үзсэн юм.Та одоо ордонд сууж тансагладаг бидний сонгосон 76 боолын нэг болжээ. Харин ХААН бид чинь ядуу гундуу хэвээрээ. Ухаантай хүн мэдэж л байгаа биз.

 

Биднийгээ та нар ХААН л гэх юм. Бид чинь тэгээд мөнгө олж бизнес хийх нь хязгаарлагдмал. Дээр нь сонгууль өгөхөөс өөр эрх мэдэлгүй. Ер нь яаж наадбоолуудыг чинь захирах юм бэ. Энэ талаар та ер нь юу бодож явдаг хүн бэ дээ. Тэмцэхийн хажуугаар биднийгээ юу хийж амьдарч, яаж хөгжижмөнгөтэй болох талаар арга зам заасан зүйл бас хааяадаа ярьж байвал сонсголонтой байна аа. Та гишүүн болохоосоо өмнө ... бид мэдлэгжмээр байна ... Бизнесийн нүцгэн үнэн... энэ тэр гээд сонсмоор ухаармаар зүйлийг их ярьдаг байсан даа. Одоо дандаа “Оюутолгой”  гээд байхаар бас тийм юм аа. Чухал асуудал болохоор  өнгөрсөн ч гэсэн яриад байдаг байх л даа.Оюутолгойтой бол та харамсахааргүй хайр зарлаж байгаа харагдах юм. Өнгөрсөн хоёр жилийн тань яриа хөөрөөний бараг ихэнх нь үүнд л зориулагдах шиг санагдсан. Гэхдээ завсарт нь өөр ярих ёстой олон зүйл хаягдаад  байхшиг. Тэнэг юм бичсэн бол ойлгоорой. Би чинь жирийн иргэн энэ л заяандаа ээнэгшсэн “цай сайтай”гэж магтагдахаас цаашгүймонгол айлын эзэгтэй. Яахав дээ л “IQ”-тэй  хүн шүү дээ.

 

“ Мань эр одоо өөрөө “боол” болсон. Цаашаа боолуудын толгойлогч болохоор  Ерөнхийлөгчид фокуслаад байна уу даа” гэж байрны гадаа даалуу нүддэг сийрэг хэдэн хөгшчүүл хууч хөөрч сууна лээ. Та ингээд цаашаа өгссөөр байгаад “боол”-ын тойрогтоо дасаад үлдчихвэл эгэл жирийн заяандаа ХААН нэртэй үлдэх бид чинь одоо яах болж байна даа гэж хааяа санаашрах юм.

 

За тэгээд Ерөнхийлөгч болно уу, боолуудыг хашраагч тэмцэгч хэвээрээ үлдэнэ үү яахав. Улс төрд нарийн учир байдаг биз.

 

Манай нөхөр тэгж байгаад тантай нэг тулж уулзаж гурван сая 500 мянган төгрөгийн үнэтэй хөөргийг чинь гартаа атгаж үзэн амар мэндийг нь асуунаа гэж л суудаг юм. Манай хүн улс төрчдөд бол сонгуулиар санал өгөх нэг сонгогч гэж харагддаг байх оо. Наддаа бол түшигтэй сайн эр нөхөр, халамжтай эцэг. Ойр дотныхондоо хээгүй гэгддэг. Таны л адил Монгол эх орондоо чин сэтгэлээсээ хайртай эр хүн байдаг юм. Та нээрээ “ Секс гэдэг зүйлийг эрүүлээр зөвөөр хоорондоо ярилцаж ойлголцдог байх ёстой” гэж нэг сэтгүүлд ярьжээ. “Сексийн талаар эрүүлээр ярина” гэж яг юу хэлээд байгаан. Би бас сайн ойлгоогүй шүү ккк...

 

Төгсгөлд Тунгалаг эгчид бас гурван хөөрхөн охиндоо мэнд хүргээд миний өмнөөс үнсээрэй. Эхнэр тань арай хардахгүй биз дээ. Тэмцэгч хүний эхнэр байна даа. Хүүхнүүдийн энэ зэргийн ханд хаяхыг ойлгох байх л гэж бодож байна.

 

Захидлын эцэст тандаа “амжилт бас дахин амжилт” гэж хэлье дээ.

 

Хүндэтгэсэн жирийн Монгол эмэгтэй. / зүгээр л нэр хаягаа нууцаллаа /

 

Сийрүүлэн буулгасан ШУУДАНЧ

 

Shuud.mn
Сонин хачин
Saihan bichjee:
Unen turhiig ni hoshin argaar saihan bichjee! Duu ni Oyu-tolgoigoos ajlaa hiij chadahgui halagdsaniih ni toloo Oyu-tolgoig tas zuuchihaad bgaa hun dee? Ene nohor bid 2 uildverchnii evlel, Fengshui, Oyu-tolgoi yarihaas oor Mongol ulsad yu hiij giiguulsen hun be? Heden togrognii holsoor end tend hudlaa temtsegch tsarailj mongolchuudiig hagalan butardag hogiin populist shuu dee.
2015-05-09
geriin awgai gehed muugvi PR hiijee:
Geriin awgai gehed tun muugvi PR bailaa Mongolchuud iim hugiin yumiig oilgohtoigoo boldon shvv dee hvvheed
2015-05-05
Munkhdorj:
Neg iim medee bayrtsogtruu hayaglaad ilgeegeedeh vne huls n hed boloh we?
2015-05-05
hashaa:
Ene zahialgat yum bna sh dee iim yum hiigeed gambaa ner hund unslaa yu
2015-05-05
zochin:
Ganbaatar bol Mongoliin 1 populist
2015-05-05
Зочин:
Гэрийн эзэгтэй гэхэд дэндүү олон факт яриад байгаа юм биш үү? Энэ захиалгатай нь шууд мэдрэгдэж байноо. Бүүр эхнэрийг нь хүртэл барьц алдуулах санаатай. Эх баригчид бүүр улаан цаандаа гарч шууд дайрч эхэлж байндоо. Шудрага явж буй нэгийгээ хүндэлж сураах л хэрэгтэй. Мөн улс төрийн соёлд сайн суралцсмаар юмдаа ЭХ БАРИГЧДАА!
2015-05-04
Захиалгат сэтгүүлч:
Хэхэ Захиалгаар энэ Ганбааг буулгаж авах гээд үзэж байх шиг байна аа. Энэ хэний мөнгөөр бичиж байгаа нөхөр бол...
2015-05-04
Зочин:
Uhehdee uher buugaa tavij bn daa garuud . Zahialgaar nevtruuleg bichuuleed l . Naadah chin odoo hotsrogdson arga shdee. Arai ondoo ym bodoj olvol yasiin.. Geed yavtsgui bolson duu baagiinuud
2015-05-04
Зочин:
Тиймээ. Таван толгой ,Оюу толгойг гадны нөхөдтэй нийлж ,гулгуулсан гулгуулах гэж байгаа нөхдүүдийн хорт явуулга эхэлж байна даа.Цаашдаа ч явж өгнө дөө хөөрхий. Ингэхэд энэ нөхөр хэдэн халтар төгрөг авсан бол...
2015-05-04
Зочин:
БОЛЬЁ ОО
2015-05-04