Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ
2015-05-04

Өнгөрсөн амралтын өдөр  Онцгой байдлын дуудлага хэд хэд иржээ. 

 

Тодруулбал, энэ сарын 2-нд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн 11 дүгээр байрны 5 тоотод оршин суугч М/50 настай эмэгтэй, сэтгэцийн өвчтэй/  10:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон байна. Уг мэдээллийг энэ сарын 03-ны өдрийн 07:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

 

Эрлийн ажиллагаанд 6 албан хаагч, 1 автомашинтайгаар оролцоход аймгаас зүүн хойш 40 км-т “Суман хайрхан” гэдэг газраас эсэн мэнд олдсон байна.  

 

Мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Шинэ хорооллын баруун тал, Туул голын дунд хэсэгт “Митцубиши Пажеро” загварын болон “Хюндай Грейс” загварын автомашинтай 4 иргэн усанд суусан тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 17:31 цагт хүлээн авч Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж автомашинуудыг татан гаргасан байна.   

 

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хороо, “Байтаг богд” амралтын газрын дэргэд “Тэрэлж” голд “Мерседес Бенз-320” загварын суудлын автомашин суусан, автомашин дээрх 5 иргэн тусламж хүсэж байгаа тухай дуудлагыг энэ сарын 3-ны өдрийн 21:54 цагт хүлээн авч тус дүүргийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийн 11 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 5 иргэнийг аварч гаргасан байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин