Ч.Сайнбилэг: Гүйцэтгэх захирлын ажлыг Я.Батсуурь үргэлжлүүлэх ёстой
2015-05-04

Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ч.Сайнбилэг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх  хүсэл гаргасантай холбогдуулан түүнтэй ярилцлаа.

 

-Та Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан гэсэн. Яагаад өргөдлөө өгөх болов?

 

-Я.Батсуурь захирал ЭТТ компанийн захирлаар анх томилогдохдоо “Чалко” компанийн өрийг төлөх, иргэдийн гар дээр байгаа 1072 хувьцааг амилуулах, цаашдаа “Эрдэнэс Тавантолгой”-г ашигтай ажиллуулах үүрэг даалгавар авсан. Гэтэл Я.Батсуурь маань АТГ-т шалгагдаад түүний ажлыг санхүү хариуцсан орлогч захирал н.Энхбат гэдэг хүн гүйцэтгэж байсан юм. Харин н.Энхбат  саяхан буюу дөрөвдүгээр сарын эхээр өргөдлөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга надад өгсөн. Би компанийн ТУЗ-ийг хуралдуулахын өмнө ЭТТ компанийн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учраас ЗГ-аас буюу ЗГ-ын тэргүүнээс чиглэл авах бодолтой энэ асуудлыг танилцуулсан. Тэр үед компанийн захирлаар намайг томилох тухай яригдаж эхэлсэн. Би эхэндээ бага зэрэг гайхсан. Ер нь ЭТТ компанийг өр зээлэндээ баригдаад, дампуурч байгаа мэт сурталчилаад байгаа асуудал, мөн үйл ажиллагааг нь ч хэвийн явуулах шаардлага байсан. Ийм учраас гүйцэтгэх захирал Я.Батсуурийг иртэл нь энэ ажлыг хийх ёстой юм байна гэж үзээд энэ компанийн захирлыг хийхээр болсон юм.

 

-Тэгвэл Я.Батсуурь захирал суллагдсантай холбоотойгоор өргөдлөө өгсөн гэсэн үг үү?

 

-Миний хувьд бол 2013 оны наймдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга болсон. Намайг ТУЗ–ийн дарга болоход компанийн гүйцэтгэх удирдлагаас ЭТТ компани нүүрс угаах, нүүрс угааж нүүрсийг говийн гүний усаар угааж, цэвэрлэсэн нүүрсийг гадаад зах зээлд гаргах асуудлыг ярьсан юм. Чалкогийн өрнөөс арай багаар төлөөд ийм үйлдвэр баривал яасан юм бэ, ашигтай юм биш үү гэх асуудлыг оруулж ирсэн. Ингээд ТУЗ-өөс нэлээд өргөэ хүрээний судалгааг хийсэн. Тэгсэн Хятадын зах зээл дээр бол гол нүүрс нийлүүлэгч компани нь Австралийн компаниуд юм байна. Манай тэнд өрсөлдлөө гэхэд 30 сая орчим тонн нүүрс нийлүүлэх боломжтой. 30 сая тонноос 10 сая тонныг угаасан хэлбэрээр өгч болох нь. 15 сая тонныг түүхий хэлбэрээр л авах юм байна гэсэн тооцоо гарсан. Бид гүйцэтгэх удирдлагын оруулж ирж танилцуулсан зүйлийг үзээд нэгдүгээрт, ЭТТ компанийн дэргэд Тавантолгойн орд дээр “Энержи Ресурс” компани бас нүүрс угаах үйлдвэртэй юм байна. Та хоёр хоорондоо өрсөлдөөд ашигтай биш. Монгол Улсад ашиггүй хэн нэгнийхээ юмыг л цохино гэсэн үг, тийм учраас угаасан нүүрсээ “Энержи Ресурс” гаргана биз. Бид тэр 15 сая тонн бохир нүүрс гаргах боломж байгаа юм бол тэр зах зээлд нь л өрсөлдөж үзье гэдэг л асуудал ярьсан. Ер нь говийн гүний усаар нүүрс угаана гэдэг бол байгальд ч эрсдэлтэй учир нүүрсийг өөрөөр бохирдлоос салгах ямар арга байна гэдгийг судалж нэвтрүүлье. Одоохондоо бол нүүрсийг түүхийгээр гаргаад, дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаад байгаа юм бол түүнд гаргадаг зардлыг бууруулах арга хэмжээ ав гэдэг ийм л үүрэг чиглэлийг бид өгсөн юм.

 

-Японы технологиор нүүрс угаах үйлдвэроруулж ирэх тухай асуудал нэг хэсэг яригдаж байсан байх аа?

 

-Японы технологоор хуурай аргаар нүүрс боловсруулах, угаах аргыг судалсан.  Энэ ажиллагааг манай компанийнхан хийж байгаа. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унаж үед бид тэр нүүрсийг хөрс хуулдаг, нүүрс олборлодог, тээвэрлэдэг зардлуудаа аль болох бага гаргахын тулд олон шат дамжлага дамжин илүү үйлдэл хийдэг байдлыг зогсоох хэрэгтэй болж байгаа юм.  Манайхаас очсон нүүрснүүд Цагаан хадан дээр буулгадаг зардлаа зогсоогоод гүний гааль дээр уурхайн амнаас шууд нүүрсийг зөөн гаргадаг болсон. Ингэж ЭТТ компанитай ажилладаг олон компани хүний хүчээр нүүрс гаргах зардал буурсан. Энэ олон компанийн хамтарсан ажлын ач буянаар бид 2014 он гэхэд 5.7 сая тонн нүүрс олборлосон. Энэ бол Монголын нийт олборлосон нүүрсний 30 хувьтай тэнцээд байгаа. Ингээд 400 тэрбум төгрөгийн борлуулалт хийж 2013 онтойгоо харьцуулж үзвэл 2.9 дахин их нүүрс буюу 243.4 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байгаа юм. Мөн үндсэн үйл ажиллагаанаасаа 2014 онд 28.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байдаг. Энэ ажиллагаа бол гүйцэтгэх удирдлага Я.Батсуурь болоод түүний багийн ажлын үр дүн шүү дээ.

 

2014 онд улсад 54 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Одоогийн байдлаар ЭТТ компани 107 тэрбум төгрөгийн татварын илүү төлөлттэй ажиллаж байна. 2015 оны нэгдүгээр улиралд Монголын нийт гаргаж байгаа нүүрсний 57 хувийг гаргасан. Муугүй ажиллаж байгаа энэ компанийн гүйцэтгэх захиралыг нь байхгүй үед би гүйцэтгэх захирлын ажлыг хийж байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ яригдаж байгаа хариуцлагатай үед энэ ажлыг анх хийж байсан Я.Батсуурь өөрийн биеэр байх ёстой. Тийм учраас би энэ ЭТТ компанийн гүйцэтгэх захиралын ажлыг өгье гэж байгаа юм.

 

-Та “Эрдэнэс Тавантолгой”-н Гүйцэтгэх захирлын ажлаа өгчих юм бол өөрөө ажилгүй болчих юм биш үү?

 

-Би тэгж бодохгүй байна. Минй бие Төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байна.Төрийн захиргааны албан хаагчдыг чөлөөлөх тохиолдол бий.Тэгэхээр би компанийн захирал болоод эргэн албандаа очиж байгаа нь энд хамаагүй асуудал. Төрийн албан хаагчид өөрийн хүсэлтээр болон Засгийн газрын тогтоолоор чөлөөлөгдөж байгаа Засгийн газрын тогтоол хуульд хэр зэрэг нийцэж байгаа талаар Үндсэн хуулийн цэцэд өгөх асуудал бмй. Мөн Захиргааны хэргийн шүүхэд өгөх хэмжээний тодорхой материалуудыг бэлдсэн байгаа. Энэ нь хуулийн хүрээнд 30 хоногийн хугацаанд өгөх ёстой байдаг. Тэгэхээр тавдугаар сарын 6-наас өмнө асуудлыг шийдэх байх гэж найдаж байна.

 

-Ярилцсанд баярлалаа. 

 

Л.Дэлгэр

 

Эх сурвалж: eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Energyd bolomjiig ni olgoo
2015-05-04
Зочин:
Enerjy resurs nuursee ugaagaad zarag ett bolohoor haraad suuj baih um baina odjargal nar daramtlaad baigaa um baina mafi mayagtai bolson um baina
2015-05-04
Zochin:
Mongoliin buh ard tumnii hurungu boloh nuursnees olson ashig ulsiin tusuvt nemertei getel energy resort nair tavin uguhud ter kompanii hedhen hun hagartlaa bayajin buuj ugch baigaa umuu huuvildaj baigaa umuu esvel energy resors hhk ni nuurs ugaaj baigali orchniig bohorduulj baina geed mataad baigaa umuu oilgosongui
2015-05-04