Зөрчилгүй гэсэн дүгнэлт өгчээ
2015-05-04

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны 2014 оны санхүүгийн тайланд Үндэсний аудитын газар аудит хийж “Сонгуулийн Ерөнхий Хорооны даргын төсвийн багцын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайланг Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, аргачлал, журмын дагуу материаллаг зүйлсийн хувьд үнэн, шударга илэрхийлсэн байна” гэж дүгнэв гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин