“Тавантолгой”-г гацаавал АН хариуцлага хүлээнэ
2015-5-4

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан түр завсарлалаа. Үдээс хойш 14.00 цагт үргэлжлүүлэн хуралдах гэнэ.   Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.  

 

Бүлгийн үдээс өмнөх хуралдаанаар “Тавантолгойн гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгийн мэдээллийг сонсчээ. Хамтын тэтгэврийн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, нэгдсэн байр суурьт хүрсэн байна. Татварын багц хуулийн ажлын хэсгийн ахлагчаас гишүүн С.Баярцогтыг чөлөөлж, Р.Амаржаргалыг томилсон байна.  Засгийн газар Малын хөлийн татварын тухай, Зөвшөөрлийн тухай болон Төрийн албаны тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр оруулж ирэхээр болсон байна.

 

АН-ын бүлгийн ахлагч Д.Гарамгайбаатар мэдээлэл хийснийхээ дараагаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Тавантолгойн гэрээний төсөлд АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан дүгнэлтийг бүлэг дэмжиж байгаа юу?

 

-Гүйцэтгэх зөвлөлийн дүгнэлтийг хүндэтгэж байгаа.  АН-ын бүлэг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлага, “Тавантолгой”-н гэрээний төслийн ажлын хэсгийн ахлагчийн мэдээллийг тал бүрээс нь сонссон. Ингээд “Тавантолгой”-н ордод төр 51 хувийг эзэмшихийг дэмжиж байгаа. Энэ нь АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч туссан.

 

-Энэ долоо хоногт “Тавантолгой” хэлэлцэх асуудалд тусгагдаагүй байсан. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах бол?

 

-УИХ-ын даргын “Тавантолгой”-н гэрээний төслийг нягтлах ажлын хэсгийг 14 хоногийн дотор дүгнэлт гаргах үүрэг өгсөн. Одоо 7 хоног нь өнгөрч байна. Удахгүй дүгнэлтээ гаргаж, УИХ-д оруулж ирэх байх.

 

-Хэрвээ “Тавантолгой”-н төслийг гацаавал АН хариуцлага хүлээх үү?

 

-АН хариуцлага хүлээх болно.   

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
AN iig 25jil demjij irsen. Ed nar aldaa onootoi zuil hiij l bsan .Gehdee odoo uneheer itgel aldarch uram hugarch bna. Bi l lav ireh songuuld sanalaa ogohgui ta nar uneheer gutamshigtai haragdaj bna. TT, OT oo yavuulaachee.!!!
2015-05-04
Иргэн:
Тавантолгой даший шог болов оо хөөрхий. 16 оны сонгуулиар АН будаа. Ард түмний итгэлийг авч төр загийн эрх барьчихаад, улс орныг элгээр нь хэвтүүлж, ард түмнээ ядуурал, гуйланчлалын туйлд хүргэсэн АН сөнөвөл таарна.
2015-05-04
Зочин:
Enkhbold Z shunaliin don tusvuu ih gurnii nuluund orood bna uu
2015-05-04
Зочин:
mongoloo zarna genuu nuurseeogjih gej zarj mongo bolgood teruugeereee hogjih gej bna chi husehgui baiwal zugeer hodoo malaa hariulaad deelee omsood yuch uzej harku amidarch bolno shd
2015-05-04
Зочин:
Монгол оо зарахгүй бол АН хариуцлага хүлээх юм уу ? durak
2015-05-04
Зочин:
Enhbold ganbaatar hoer mal zugeer zailaad ogoosei esuul ediin zasgig awraad humuusiin amidraliig saijruulaad bh chadku bol zugeer duugui bgad zasgiin gazriin ajliig ywuul
2015-05-04
Зочин:
zasgaa demjij TT ywuulii
2015-05-04
Зочин:
Хурдхан шийдэхгүй бол нүүрс үнэгүй боллоо
2015-05-04
Зочин:
Cdakud uls sunuuj bj yugaaraa haruitslaga huleedgiiin
2015-05-04
Б.Гарамгайбаатар:
овог буруу байна шд, миний овог буруу байна
2015-05-04
лзочин:
Энхболд гэж нэг тайрсан хожуул зайлаасай
2015-05-04
Зочин:
Ингээд Ардчилсан нам 2016 онд бүгд гудамжинд лааз өшиглөхөөр болов оо. Сонгуулийн дараа баахан гомдол мэдүүлэх байхдаа. МАН 16 онд 5 Толгойгоо хөдлөгөх болмжийг АН-ын ачаар авлаа гэж.
2015-05-04
ard:
Gatsaaval AN-d ard tumen harinch bayarlana. Odoogiin hiih gj bga geree ni uneheer ichguurtei geree bna. Ireh songuuliar l Tavantolgoig hodolgoh ni zov gj bodoj bna
2015-05-04
Зочин:
geree oilgoh bichig usegtei yumuu malaa
uippoiygb:
hogiin ardchilsan nam. dahij hezee ch demjihgui
2015-05-04