Нийслэлийн ОНӨААТҮГ-ын жолооч хүн мөргөж, гэмтээжээ
2015-05-04

Зам тээврийн ослын 432 дуудлага өнгөрөгч амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын МШУЗХ-д бүртгэгджээ. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 24 бүртгэгдэж  30 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

 

БГД-ийн нутаг Энэбишийн өргөн чөлөө Өргөө кино театрын урд замд Нийслэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч Б нь явган зорчигч 19 настай эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

 

Мөн БГД-ийн нутаг хувьсгалчдын гудамж Сэлэнгэ хүнсний дэлгүүриийн урд замд Гуртын тавилан ХХК-ийн Т.Раум маркийн авто машины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад явган зорчигч 30 настай эмэгтэй Г-г мөргөж гэмтээсэн гэж ЗЦГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс мэдээлэв. Эдгээр хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй юм байна.

 

Б.Хүлэг

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин