14 нас хүрээгүй бол дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй
2015-05-04

Урин дулааны цаг ирж, хүүхдэд, залуус унадаг дугуй, мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдсний улмаас зам тээврийн осол гарч хүний амь нас эрүүл мэнд хохирдог.

 

Монгол Улсын ЗХД-д 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд  та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй.

 

Хэрэв таны хүүхэд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай бол хамгаалалтын малгай өмсгөх, жолоог нь шалгаж  чөлөөтөй хөдлөж байгаа эсэх, дугуй нь хийтэй, гар болон хөл тормос, хонх ажиллаж байгаа эсэх, орой үдшийн цагаар явахад урд талын гэрэл замыг гэрэлтүүлж чадах эсэх, ар талд улаан цацруулагч гэрэл асаж байгааг заавал шалгахыг Замын цагдаагийн газраас эцэг, эхчүүдэд анхааруулав.

 

Мөн мотоцикльтой  замын хөдөлгөөнд оролцох бол хамгаалалтын малгайг тогтмол өмсөж хэвших, хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж замын хөдөлгөөнд анхаарал болгоожтой оролцохыг зөвлөж байна.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Наранхүү:
Дугуйн замгүй байж машинд дайруулж үхэх нүү Боль
2015-05-05