Түймэрт гурван хүн түлэгдэж, хорь гаруй айлын гэр шатжээ
2015-05-04

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутагт дэгдсэн ой, хээрийн түймэр сумын төв рүү 10 км, Баруун-Урт хот руу 20 км ойртсныг онцгой байдлын аврагчид, нутгийн ард иргэд шуурхай ажиллан, цурманд бүрэн оруулсан байна.

 

Гэвч салхины хурд 18-20 м/с, зарим үед түүнээс ч хүчтэй байгаа учир түймэр цурамнаас алдагдаж, дахин дэгдэх аюултай байна. Урд шөнө зүүн хойноосоо баруун урагшаа хүчтэй салхилсны улмаас түймэр дахин дэгдснийг өнөө өглөө дахин цурманд оруулжээ.

 

Сүхбаатар сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдан түймрийн улмаас үүдсэн хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор хохирлыг бүрэн тогтоогоогүй байгаа ч гурван хүн түлэгдэн эмчлүүлж байгаа, хорь гаруй айлын гэр шатаж, нэлээд тоо толгой мал хорогдсон гэх урьдчилсан мэдээ байгаа аж.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин