Бекхэм 5.5 саяыг үржээ

Хөлбөмбөгчин Дэвид Бекхэм өнгөрсөн амралтын өдөр 40 нас хүрсэн билээ. Тэрбээр төрсөн өдрөө гэр бүл болон найз нөхдийнхөө хамтаар Морокко улсад тэмдэглэсэн байна. Бекхэм зөвхөн төрсөн өдрийнхөө үдэшлэгт зориулж ойролцоогоор 5.5 сая ам.долларыг үрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөө өнгөрөгч баасан гаригаас тэмдэглэж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжиж байгаа юм. Өнөөдөр Бекхэм гэр бүлийнхээ хамтаар Хавайд хүрэлцэн иржээ.
Хөлбөмбөгчин эр инстаграмдаа “Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх фэнүүддээ баярлалаа. Амьдрал дөнгөж эхэлж байна. Би 40 настай болохыг их хүсдэг байлаа. Мөрөөдлийнхөө насан дээр ирсэн учир төрсөн өдрөө хэзээ ч мартагдахгүй тэмдэглэхийг хүссэн юм” гэж бичжээ. Загвар зохион бүтээгч Викториа Бекхэм нөхөртөө анх танилцсанаас өнөөдрийг хүртэл хамтдаа авахуулсан зургаа хавсаргасан зургийн номыг бэлэглэсэн байна. Харин хосын хүүхдүүд аавдаа дөрвөн өөр хэмжээтэй төрсөн өдрийг бялуу бэлэглэсэн гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ