Хошууч А.Отгонбаярт 4 жил хорих ял оноожээ

Эхнэрээ хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан хошууч А.Отгонбаярт Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхээс 4 жилийн хорих ял оноожээ.
Мөрдөн байцаалтын явцад тэрбээр бусдын амь насыг хохироогоогүй, харин амиа хорлоход хүргэсэн нь тогтоогдсон байна.
Түүнд Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 буюу бусдыг амиа хорлоход хүргэх, Тарчлаах буюу 100 дугаар зүйлийн 100.1-т заасныг нэмж нэгтгээд дөрвөн жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шүүхээс шийдвэрлэсэн байна.
Уг хэргийг энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр хэлэлцэн шийдвэрлэжээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ