Стэнфордын их сургуулийн профессоруудтай уулзав
2015-05-05

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд АНУ-ын Стэнфордын Их сургуулийн профессор Ларри Даймонд, Жеймс С.Фишкин нарыг хүлээн авч уулзлаа.

 

Уулзалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал урт хугацаанд яригдаж байгаа гээд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ томилон ажиллуулж байгааг дуулгав.



АНУ-ын Стэнфордын их сургуулийн улс төр судлал, социологийн ухааны доктор профессор Ларри Даймонд болон тус сургуулийн нийгмийн харилцаа, улс төр судлалын профессор,  Стэнфордын Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал Жэймс С.Фишкин нар УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв. Ноён Ларри Даймонд, Жэймс С.Фишкин нар Монгол Улсад болж буй “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурал болон “Онлайн эрх чөлөө” эвслийн V бага хуралд оролцож буйгаа УИХ-ын даргад танилцуулаад, Үндсэн хуулийн шинэчлэл, өөрчлөлттэй холбогдолтой асуудлаар харилцан ярилцаж, санал солилцлоо.

 

Уулзалтад УИХ-ын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Н.Батбаяр, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүх, “Үндсэн хууль ба зөвлөлдөх ардчилал” сэдэвт онол практикийн бага хурлын зохион байгуулагч Г.Занданшатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-09-02