Диана ирээдүйгээ зөгнөсөн үү
2015-05-05

 

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Чарльзийн гэргий, гүнж Дианагийн 1996 оны наймдугаар сарын 22-ний өдөр бичсэн нэгэн захиаг хатан хааны ордны хүндэтгэлийн танхимд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү захианд “Би ирээдүйгээ харж чадахгүй. Би зөнч биш. Гэхдээ миний нэр хэдэн жилийн дараа хэн нэгний нэр болох байх. Хөвгүүд минь ээжийнхээ нэрийг хүүхдүүддээ өгөх байх” гэж бичжээ.  Харамсалтай нь гүнж 1997 онд Парист автомашины ослоор амиа алдсан билээ.  Өнгөрсөн амралтын өдөр Дианагийн том хүү, ханхүү Уильям болон Кейт Миддлтон нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авч, өчигдөр бяцхан гүнжид нэр хайрласан юм. Ханхүү охиндоо Шарлотте Элизабет Диана хэмээн ээжийнхээ нэрийг өгсөн билээ.  Ханхүү “Ээжийгээ мартсан цаг, хором гэж үгүй. Үргэлж ээжийгээ дурсдаг байлаа. Өнөөдрөөс эхлэн ээжийнхээ гоёмсог Диана гэх нэрийг өдөр бүр дуудах боломжтой боллоо” гэж хэлжээ. Бяцхан гүнжийг олон нийт Шарлот хэмээн дуудах бол гэр бүлийнхэн нь Диана хэмээн дуудах гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
ёстой л гүнж байна даа, яаж ч харсан охин
2015-05-05