Хүүхдээр цаазын ял гүйцэтгүүлэв
2015-05-05

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл тагнуулын хэргээр баригдсан, 40 настай эрийг буудаж буй бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Цаазын ялыг Орос эсвэл Европийн аль нэгэн улсын иргэн, 14  насны хүүгээр гүйцэтгүүлж буй нь бичигджээ. Хүү ямар ч айсан шинжгүй, барьцааны иргэнийг буудсан байна. Бичлэгийн төгсгөлд нэг хэт даврагч хүүг заагаад “Жихади Жоны залуу хувилбар. Илүү догшин, илүү аюултай” гэж хэлжээ. Иракийн тагнуулууд хүүг аль улсын иргэн болохыг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд “ОХУ-ын иргэн байж болзошгүй” хэмээн мэдэгдсэн байна.

 

Хэт даврагчид бага насны хөвгүүдээр цаазын ял гүйцэтгүүлэх нь ихэссэн бөгөөд “Хөвгүүдийг хүчирхийлэн тамлаж байх магадлалтай” гэж Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади мэдэгджээ.

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин