Путиний тусламжаар Хятад аюулгүй болно
2015-05-05

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин “Хятад улсад байгалийн хий нийлүүлэх” гэрээний хоёр дахь шатны гэрээнд гарын үсэг зурсан тухай “www.tass.ru” мэдээллээ. Путин дээрх гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулснаар Хятад эрчим хүчний хувьд аюулгүй, илүү баталгаатай болж байгаа юм.  Өнгөрсөн амралтын өдөр Москва, Бээжингийн удирдлагууд гэрээнд харилцан гарын үсэг зурсан байна. Мөн “БРИКС”-ийн орнуудын “100 тэрбум ам.долларын нөөц бүрдүүлэх” гэрээтэй танилцаж, Путин гарын үсгээ зуржээ. Гэрээний дагуу Амар мөрний дагуу баригдах байгалийн хий дамжуулах хоолойн барилгын ажил болон ажиллах хүчний асуудал тодорхой болжээ.

 

Өнгөрсөн оны тавдугаар сарын эхээр Путин Бээжинд төрийн айлчлал хийх үеэрээ Оросын “Газпром”, Хятадын “CNPC” 30 жилийн хугацаатай байгалийн хий нийлүүлэх гэрээг амжилттай байгуулж чадсан билээ.  Гэрээ 2018 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд ОХУ, Хятадад жилд 38 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэхээр тохиролцсон юм.  Си дарга ялалтын баярт оролцох үеэрээ Путинтэй энэ асуудлаар ярилцахаар болсон хэмээн “Синьхуа” агентлагт мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Америкыг дагаж байна гэсээр энэ 2 -оос хоцроод нvдний булай болох замдаа орлоо! Одоо яанаа?!
2015-05-05