Парадыг Чингисийн талбайд үзэх боломжтой
2015-05-05

Аугаа их Эх орны дайны ялалтын 70 жилийн цэргийн ёслолын жагсаал энэ сарын 9-нд ОХУ-д болно. Ёслолын жагсаал Москва хотын цагаар 10.00, Улаанбаатарын цагаар 16.00 цагт эхэлнэ.  Цэргийн ёслолын жагсаалыг Ийгл, МҮОНТ шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Чингисийн талбайд том дэлгэц байрлуулж, парадыг үзүүлэх аж.

 

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцоно. Энэхүү жагсаалд Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Беларусь, Тажикстан, Казахстан, Киргизстан, Серби гэх 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн албан хаагч бүхий нэг, нэг салбар оролцохоор бэлтгэлээ базаагаад байна.  

 

Монгол Улсаас ёслолын жагсаалд 75 албан хаагч оролцож буй юм.

Shuud.mn
Сонин хачин
Mongol:
Ene xeruulees xol yavj xuumory ny sereed ireg
2015-05-05
azaa:
OROS-n daind yalsan parad bidend yamar hamaa bnaa, 70 jil Orosd shuluulj amidarsan, odoo dagaj daldaganahaa bolimoor yum
2015-05-05
Зочин:
Яанаа!? Ийм хувцастай явсим уу!?
2015-05-05
zochin:
ih mndag zohion baiguulj bgaa yum bnadaa..bas deg juram.emh zambaraa.hog caasaa il hayahgvi bh tal deer anhaarah heregtei
2015-05-05