Ажлын хэсэг байгуулагдав
2015-05-05

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.05.05/ үдээс хойш хуралдаж, Засгийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг зөвшилцөх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэв.

 

Дараа нь Ажлын хэсэг байгуулах тухай байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболдоор ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

 

Мөн Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд хэсгийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын газар, Геополитикийн хүрээлэн, Батлан хамгаалах их сургууль, Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албаны холбогдох ажилтнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин