Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар тоглолтоо хийж байна
2015-05-05

"Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нар хөдөө орон нутагт аялан тоглолт хийж байна. 

 

Тэд эх орноо нар зөв тойрч тоглолт хийж яваа аж.

 

Тэд нэг хэсэг ганц ганцаараа уран бүтээлээ туурвиж, зарим нэг хамтлаг дуучидтай хамтарч дуулж байсан. Мөн энэ хугацаанд гэр бүлийн амьдрал зохиож үрийн зулай үнэрлэсэн бөгөөд хэсэгтээ л урлагийн тайзнаас холдох бодолтой байсан гэдэг.

 

Гэвч авьяаслаг дуучид уран бүтээлийн холбоогоо сэргээж, дахин хамтарч дуулахаар шийдсэн байна.

 

Юутай ч, уран бүтээл болоод хайр сэтгэлийн холбоотой хэмээн бяцхан хардуулсан дуэт дуучид рок попын ертөнцөд цахиур хагалах нь. Тэд өдгөө шинэ дуугаа бичүүлж, уран бүтээлийн өнгө аясаа хүртэл өөрчлөхөөр төлөвлөсөн гэнэ лээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин