64.4 мянган тонн мах экспортлоно
2015-05-05

Өвсний шим тэжээлийг идэж бэлчээрээр малладаг манай улсын малын мах 2 хөршид их эрэлттэй байдаг.

 

Энэ жил нийт 64 мянган тонн мах гадаад улс руу экспортлохоор квот тогтоосон байна. Тэгвэл урд хөрш рүү мах экспортлох зөвшөөрлийг аж ахуй нэгжүүдэд Хүнс хөдөө аж ахуйн яамнаас олгожээ.

 

Манай улсын мал сүрэг жилээс жилд өсөн нэмэгдэж одоогийн байдлаар 54 сая толгой мал тоолуулаад байгаа юм байна. Өнгөрсөн жил идшиндээ 10.3 сая мал нядалдсан байна. Энэ жил 11 сая толгой мал нядлаад байгаа юм.

 

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа махны чиглэлээр Орос, Хятадын аж ахуй нэгжүүд манайх рүү ихээхэн анхаарал хандуулж байгаа. Энэ жил Хятадын гэрчилгээ бүртгэлжүүлэлтийн газраас хэд хэдэн аж ахуй нэгжид мах экспортлох зөвшөөрөл олгожээ.

 

БНХАУ-д үхэр хонины мах улам бүр үнэд орж байна. Тухайлбал 1 кг үхрийн мах 63 юан буюу 20 мянга төгрөг орчим. Хонины мах кг нь 66 юан буюу монгол төгрөгөөр 21 мянган төгрөг орчим байна. Урд хөрш рүү мах экспортлох аж ахуй нэгжүүд зах зээлийн үнийн дагуу тухайн компаниудтайгаа гэрээ хийж үнэ тогтох юм байна.

 

Түүнчлэн энэ жил 64.4 мянган тонн мах гадагшаа экспортлох квот тогтоосон. Одоогийн байдлаар 5 мянган тонн мах гадагшаа худалдсан бол өнгөрсөн жил 53 мянган тонн мах экспортложээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин