Хэт даврагчид Далласт халдлага үйлдэхийг завджээ
2015-05-06

АНУ-ын Даллас хотын “Curtis  Culwell” төвийн дэргэд байрлах “Anti-Muslim art” галлерейн ойролцоо зэвсэгт этгээдүүд халдлага үйлдэхийг санаархсан билээ. Цагдаа нар гэмт этгээдүүдийг аюулгүй болгосон юм. Амиа алдсан гэмт этгээдүүд Иранаас ирсэн цагаачид Элтон Симпсон, Надир Софи гэдгийг Тагнуулын төв газраас мэдээлж, “Элтон Симпсон бол онц ноцтой гэмт хэрэгтэн. 2009 оноос хойш 10 гаруй гэмт хэрэгт холбогдсон. Эрэн сурвалжлагдаж байсан” гэж мэдэгджээ. Далласт халдлага үйлдэхийг завдсан этгээдүүдийг Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид хэмээн “CNN” агентлаг мэдээллээ. Тус бүлэглэл Далласын халдлагыг захиалсан хэмээн твиттерээрээ дамжуулан мэдэгдсэн байна.

 

“Anti-Muslim art” галлерейд исламын шашны их зөнч Мухаммедийн шоглосон үзэсгэлэн нээгдээд байсан юм.  Хэт даврагчид твиттертээ “Ариун исламын шашин шүтсэн бүхэн харамсалтайгаар амиа алдах болно” гэж жиргэжээ.  АНУ-ын эрх чөлөө нийгэмлэгээс дээрх үзэсгэлэнг гаргасан бөгөөд гэмт этгээдүүд “Бидний үйл хэрэгт нөлөөлж чадахгүй. Тун удахгүй Америкийн бүх музей, галлерейд Мухаммедийн шог зургийн үзэсгэлэн гарах болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
setguulch nertei awgai mini , naad medeeniikhee utga aguulgyg sain khyanaji ,orchuulgaa zuw khiigeechee.
2015-05-06