Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям, гүнж Кейт Миддлтон нар өнгөрсөн амралтын өдөр охинтой болсон билээ. Тэд охиноо Шарлотте Элизабет Диана хэмээн нэрлэсэн бөгөөд өчигдөр Лондон хотноо охинтой болсны баяраа тэмдэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хатан хааны ордны цэцэрлэгт гүнжид зориулан цэргүүд агаарт 25 удаа хий буудаж, хүндэтгэл үзүүлсэн байна.
Тус ёслолын дараа “Sun” сэтгүүл Диана гүнжийг 10 настайдаа ээжээсээ үзэсгэлэнтэй болно хэмээн мэдээлжээ. Гүнж 10 настайдаа хэрхэн харагдах талаар тус сэтгүүл сонирхолтой таамгийг дэвшүүлжээ. “Гүнж 10 настайдаа ээж шигээ бор, долгионтой үстэй болохоос гадна түүний нүдний өнгө ногоон, цэнхэр өнгөтэй буюу аавынхаа нүдний өнгөтэй тун адилхан болно. Мөн түүний арьсны өнгө цайвар бус бор шаргал байх болно” гэжээ.
“Sun” сэтгүүл твиттер хуудсаараа дамжуулан дээрх зургийг нийтэлсэн байна. Энэ зургийг ханхүү Харри “Ээжтэйгээ адилхан харагдах юм байна. Дүүдээ хайртай шүү” гэж жиргэжээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |