“День победы 70”
2015-05-06

Үе, үеийн урлагийн алдартнуудын өлгий, эх орноо батлан хамгаалагч дайчин эрсийн эрэмгий зоригийг бадраасаар хоёр зууныг өртөөлөн ирсэн Байлдааны болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олноос “День победы 70” хүндэтгэлийн тоглолтоо өргөн барих гэж байна.

Москвагийн Улаан талбайд дайчин Монгол цэргүүдийнхээ алхахыг бахдан харж, их гүрний ялалтын уухайг хамтдаа сонсоод, үдэш нь МҮЭСТОрдноо хүрэлцэн ирж, энэхүү  хүндэтгэлийн тоглолтыг үзэх боломжтой. Энэ жил хүн төрөлхтний түүхэнд арилашгүй мөрөө үлдээсэн Дэлхийн II дайн болон Чөлөөлөх дайны 70 жилийн ой тохиож байгаа билээ. Дэлхийн гурван тивийн 61 улс, дэлхийн хүн амын 80 орчим хувь нь татагдан орж, 70 сая хүн амь насаа алдсан энэхүү дайн Монгол Улсын тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, хүн ардын амгалан тайван байдалд ч нөлөөлсөн билээ. Чуулгын уран бүтээлчид эх орныхоо өмнө хүлээсэн байлдааны даалгаврыг амжилттай биелүүлж, 1945 оны “Чөлөөлөх дайнд оролцсон цорын ганц урлагийн байгууллага” болон түүхэнд тэмдэглэгдэж, “Дайн дууслаа, бид ялав” гэсэн баярт мэдээг Монгол-Зөвлөлтийн баатарлаг дайчид, чөлөөлөгдсөн нутгийн ард олон, Монголын нийт ард олонтойгоо хуваалцаж, ялалтын баярын тоглолтоо фронтын шугам дээр толилуулж байсан бахархалт түүхтэй.  Энэхүү хүндэтгэлийн тоглолтод төр засаг, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний удирдлага, ахмад дайчид болон хэвлэл мэдээллийнхэн өргөнөөр оролцох юм байна.

 

Shuud.mn
Сонин хачин