Э.Бат-Үүл Ром хотод ажиллаж байна
2015-05-06

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Ром хотын дарга Игнацио Мариногийн урилгаар 2015 оны 5 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд Ром хотод айлчилж байна. Засаг дарга Э.Бат-Үүл айлчлалынхаа хүрээнд Ром хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Аялал жуулчлал, олон улсын харилцааны комиссын дарга Валинтина Гриппотой уулзаж, хотууд хоорондын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо. Талууд Ром хотод “Монголын аялал жуулчлалын төв”, Улаанбаатар хотод “Италийн аялал жуулчлалын төв”-ийг  нээх талаар харилцан тохиролцов.



Мөн айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Италийн парламентын Гадаад харилцааны байнгын хорооны гишүүдтэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Ялангуяа Ром болон Улаанбаатар хотуудад харилцан ашигтай худалдаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг бодит ажил болгох асуудлыг хөнджээ.



Засаг даргын айлчлалыг тохиолдуулан Ром хотын захиргаанаас  Италийн 50 гаруй компанийн төлөөлөл оролцсон “Итали-Монголын бизнес эрхлэгчдийн форум”-ыг зохион байгууллаа. Бизнес форум дээр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Улаанбаатар хотын эдийн засгийн төлөв байдал, ойрын үед хэрэгжих төсөл хөтөлбөр”-үүдийн талаар мэдээлэл хийж, Улаанбаатар хотын дэд бүтэц, бүтээн байгуулалт, шинэчлэн төлөвлөлт, архитектурын төслүүдэд Италийн бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг уриалав гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
italia bol aguu oron shvv vneheer hvchirheg ediin zasagtai oron aylal juulchlalaar delhiid tergvvldeg tom gvren Rom bol goy hot vzej harah yum ih baidag mongold maani italichuud olnooroo irj horongo oruulj aylaasai
2015-05-10
Hohgor:
Ene emegtei yu ve yamar aimaar tsaraitai yum be yaj itali er uuniig toooson yum bol doo
2015-05-07
хайран мөнгө:
ингэж үр бүтээлгүй гадаадад аялах хэрэг байгаам уу эрх баригчидаа
2015-05-06
Зочин:
hyamraltai ued ingej ayalaad mungu ureh hereg yun
2015-05-06