“Монгол цагдаа-2015” сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

img

Цагдаагийн байгууллагын энэ оны спортын арга хэмжээний нээлт өнөөдөр сагсан бөмбөгийн тэмцээнээр эхэллээ.

 

“Буянт-Ухаа” спорт цогцолбаорт энэ сарын 6-7-ны өдрүүдэд үргэлжлэх “Монгол цагдаа-2015” тэмцээнд төв, орон нутгийн цагдаагийн байгууллагын 44 газар, хэлтэс, албаны 64 баг хурд, хүч сорьж байна. ЦЕГ-ын Мэдээлэл шуурхай удирдлагын төвөөс зохион байгуулж буй энэхүү тэмцээн нь сагсан бөмбөгийн шинэ дүрмээр зохион байгуулагдаж буйгаараа онцлог аж.

 

Цагдаагийн байгууллагын алба хаагчдын спортын арга хэмжээ ирэх намрыг хүртэл 15 төрлийн уралдаан, тэмцээнээр үргэлжилж, аваргуудаа тодруулах юм байна.

 

 

 

 

 

 

 

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ