“Монголын их хатад” бүжгэн жүжгийг 6000 хүн үзжээ
2015-05-06

Манай чуулгын уран бүтээлчид Монголын олон зууны тэртээх түүхийн тавцанд тодорсон домог туульсын Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтани, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг 9 хатдын түүхэн амьдралыг бүжгийн жүжгийн хэлээр үзүүлж буй “Монголын их хатадын туульс” бүжгэн жүжгээ энэ сарын 12-ны өдөр өөрийн тайзнаа тоглохоор төлөвлөөд байна. 

 

 

Энэхүү бүжгэн жүжгийн Ерөнхий продюсер Г.Цоггэрэл /ҮДБЭЧ-ын захирал/, Бүжгэн жүжгийн цомнолыг Н.Болд /ҮДБЭЧ-ын дэд захирал/, Бүжгийг дэглэн найруулсан Д.Баярбаатар /Ерөнхий бүжиг дэглээч/, Ерөнхий зураач Ц.Энхтуяа, Хөгжмийг Төрийн соёрхолт, Б.Мөнхболд, Хөгжмийн найруулга М.Бирваа /ҮДБЭЧ-ын хөгжмийн зохиолч/, Гэрлийн найруулагч: Ц.Эрдэнэбат, Тайзны машинист: Ц.Эрдэнэбилэг, Оёдлын мастер: МУУГЗ Д.Лхагваа, Б.Лхагвадулам, Туслах найруулагч Х.Отгончимэг, ҮДБЭЧуулгын маркетингийн алба ажиллаж байна.

Гол дүрүүдэд:

Гоо марал- бүжигчин МУСТА С.Цэцгээ,
Алунгоо эх- бүжигчин МУСТА Г.Уянга,
Өүлэн эх – бүжигчин МУСТА Т.Ариунжаргал,
Бөртэ хатан бүжигчин МУСТА Т.Мөнхцацрал,
Дөргөнө- бүжигчин МУСТА Э.Номин,
Сорхагтан хатан - бүжигчин МУСТА М.Бямбаа,
Чимбай- бүжигчин Л.Энхболор,
Самар- бүжигчин, МУГЖ Ш.Одонтуяа,
Мандухай - бүжигчин МУСТА Ж.Мандухай нар болон

 

ҮДБЭЧуулгын Үндэсний хөгжмийн их найрал
Удирдаач Н.Буянбаатар
Зууны манлай бүжиг дэглээч АЖ.ТШ.Ц.Сэвжидийн нэрэмжит бүжигчид оролцоно.

 

ҮДБЭЧ-ын “Монголын их хатад” бүжгэн жүжиг нь Монголын түүхэнд төрийн түшээ болон тодорсон үзэсгэлэнт монгол бүсгүйчүүдийн тухай өгүүлэх бөгөөд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, тэсвэр тэвчээр, ухаалаг шийдвэрүүдээс гадна бүсгүй хүний зовлон шаналал, уйтгар гунигийн тухай өгүүлнэ.

 

 

Төрийн есөн хатан 2013 оны 12 сард тайзанд тавигдсан цагаасаа эхлэн  нийт 15 удаагийн тоглолтоор 6000 гариу үзэгчдэд хүрсэн бөгөөд төрийн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтаас гадна хэд хэдэн ёслол арга хэмжээнд оролцсон уран бүтээл билээ.

 

 

Shuud.mn
Сонин хачин