Хил нэвтэрч чадаагүй тамирчид маргааш ирнэ
2015-05-06

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Катарын Дохаг зорьсон 3 тамирчин, 1 дасгалжуулагч хил нэвтэрч чадаагүй. Тэд маргааш эх орондоо ирэх аж.

 

Энэ тухай ГХЯ-аас албан ёсны тайлбар хийжээ. Уг мэдээлэлд "Катарын Доха хотод болох Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай шигшээ багийн 3 тамирчин,1 дасгалжуулагч АНЭУ-ын Дубайн олон улсын онгоцны буудал дээр саатуулагдсан мэдээллийг 5 дугаар сарын 4-ний 17:30 цагт авсан.

 

Мэдээллийг авмагц тус ЭСЯ АНЭУ-ын ГХЯ-ны хариуцсан ажилтан, Эмиратын цагаачдын алба, Дубай-н олон улсын онгоцны буудлын цагаачдын албаны хүмүүстэй холбогдож ямар учраас манай тамирчдыг саатуулсан талаар тодруулав. Эдгээр тамирчид визийн болон бичиг баримтны зөрчилтэй, Катарт нэвтрэх боломжгүй учраас Дубай-д саатуулагдсан ба Дубай-н цагаачдын албанаас манай иргэдийн ирсэн Air China-ын дараагийн нислэгээр буцаах болсныг мэдэгдсэн. Манай тамирчид визийн болон бичиг баримтны зөрчилтэй учраас АНЭУ-аас нистэл нь саатуулсан байсныг Emirates airlines-д ажилладаг Намууны туслалцаатайгаар хүлээлгийн танхимд оруулсан байна. Air China-ын дараагийн нислэг нь 5 дугаар сарын 6-ны 00:10 цагт Дубайгаас ниснэ.

 

Эхнээсээ манай ЭСЯ-нд тэмцээнд оролцох талаар мэдээллээгүй, ГХЯ-тай холбоотой ажиллаагүй учраас ийм бэрхшээлүүд тулгарч байгаа юм. Нэг цонхны бодлогын хүрээнд ГХЯ-аар дамжваас ийм байдал цаашид давтагдахгүй байх болно" гэсэн байна.

 

Хариуцлагагүй дарга, удирдах албан тушаалтнуудын буруугаас тамирчдын хөлс, хүч, хөдөлмөр үнэгүйдлээ. Спорт гэдэг эвийн хүчний нэгдэл байдаг болохоор тамирчид нь зодоглож чадахгүй болсон 74 кг, 97 кг, 125 кг-ын жинд манай дасгалжуулагчид бүртгүүлэн барилдаж, дасгалжуулагч Б.Батбаяр эхний ялалтаа аваад буй. Гэхдээ энэхүү тэмцээнд бэлтгэсэн тамирчдын хүч, хөдөлмөр хайран. Тэмцээний дараа холбогдох албан тушаалтнууд энэ асуудлын учрыг тайлна байх.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Udirdlaga, holboony zahiral bugd ogtsor!
2015-05-07