Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө барилдана
2015-05-06

Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр солонгосын бөхийг 10:0 онооны харьцаатайгаар ялж, японы Т.Ишидатай зооны аваргын төлөө барилдсан ч ялагдал хүлээв.

 

Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 86, 125 кг-ын жингүүдийн барилдаан боллоо. Манай тамирчдаас 57 кг-д Э.Бэхбаяр аваргын төлөө, 65 кг-д Г.Мандахнаран, 86 кг-д П.Өсөхбаатар нар хүрэл медалийн төлөө хүч үзнэ.

 

Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд барилдсан Б.Батбаяр багш, эмэгтэйчүүдийн 58 кг-д хүч үзсэн Э.Гантуяа нар долоодугаар байрт шалгарав.

 

Финалын барилдаан тэмцээний нээлтийн дараа Улаанбаатарын цагаар 01.30 цагт эхлэх юм байна.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Маш гсайхан мэдээ байна. Амжилт хүсье
2015-05-07
Зочин:
Medaliin toloo barildsan 3 maani gurvuulaa hojij bahdam amjilt uzuullee. Saihaan saihan.
2015-05-07
Зочин:
Шууд дамжуулах телевиз байгаа болов уу? Хэлж өгөх хүн байна уу?
2015-05-06