Ерөнхийлөгч В.Путинтай уулзана
2015-05-07

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-д ажлын айлчлал хийж байна. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний урилгаар тус улсад айлчилж буй юм. Мөн агуу их ялалтын 70 жилийн ойд уригдсан билээ.

 

Өчигдөр Ерөнхийлөгч Москва хотноо байрлах Ёслолын дэнж буюу  “Поклонная гора” цогцолборын Аугаа их орны дайны ялалтын төв музейн “Алдарын танхим”-д цэцэг  өргөж хүндэтгэл үзүүлсэн. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч ОХУ-ын төрийн тэргүүн В.Путинтай уулзалт хийх юм байна.

 

Мөн энэ өдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской болон Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхах аж.

 

Shuud.mn
Сонин хачин