Ж.Батзандан санал асуулгын дүнгээр мэдээлэл хийнэ

img

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдөр Төрийн ордны Г танхимд мэдээлэл хийх аж.

 

Тодруулбал, тэрбээр өнгөрсөн долоо хоногт  “Эрдэнэс Таван толгой ХХК-ийн хувьцаа”-ны талаар 4 асуулга бүхий асуултыг хувьцаа эзэмшигч иргэдээс асууж, санал авсан. Уг саналын дүнгээ өнөөдөр хэвлэлийн хурлын үеэр танилцуулах юм байна.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар  Ж.Батзандан гишүүн зөвхөн нийслэлийн иргэдээс санал аваагүй юм байна. Тэрбээр өнгөрсөн амралтын өдөр орон нутгийн иргэдээс дээрх санал асуулгыг авчээ.

 

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Юугаа ч мэдэхгүй хүний заавраар яваа байлгүй дээ
2015-05-07