Хотын экс дарга хорих ангийн худгийн манаач хийж байна

УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа Мааньт дахь 415 дугаар ангид ял эдэлж байгаа билээ.
Тэгвэл тэрбээр тус хорих ангийн худгийн манаач, ус түгээгчээр ажиллаж байгаа гэнэ.
Тэрбээр өнгөрөгч оны долдугаар сард хууль бус өмч хувьчлалын асуудлаар Улаанбаатар хотын дарга асан Ц.Батбаяр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс 2 жил 1 сарын ял сонссон юм.
Түүнийг Улаанбаатар хотын Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн шүүхээс ял оноосон юм.
Б.Дэжид
СЭТГЭГДЭЛ БИЧИХ