IV цахилгаан станцын цагдаагийн хэсэг шинэ байранд орлоо
2015-05-07

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК-ийн шалган нэвтрүүлэх болон цагдаагийн хэсэг шинэ байранд орлоо.

 

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалын дагуу цагдаагийн байгууллагын хамгаалалтад авснаар “ДЦС-4” ТӨХК-ийн аюулгүй байдал, үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хангаж тухайн объектын нутаг дэвсгэрт байгаа өмч хөрөнгийг хамгаалах, хүн, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлж, хэв журмыг сахиулах үүргийг гүйцэтгэж байна.


Тус хэсэг нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг бөгөөд 66.6 га талбайд байрласан 74 барилга байгууламж бүхий объектыг харуулын байнгын 11 цэгт харуулын цагдаа нарыг томилон хамгаалалтыг зохион байгуулдаг аж.

 

"Дулааны цахилгаан станц-4" ТӨХК төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 71 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний хэрэглээний 63 хувийг дангаар хангадаг Монгол Улсын эрчим хүчний хамгийн том үйлдвэр, үйлдвэрийн харьяанд 3-20 км алслагдсан үнс хадгалах сан, техникийн усан хангамжийн насос станц, ахуй үйлчилгээ, инженерийн, лаборатори, туршилтын төв зэрэг томоохон 74 барилга байгууламж багтдаг.

 

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин