Л.Гүндалай: Засгийн газар огцрох ёстой

"Ард түмнээ хайрлая" намын дарга Л.Гүндалай өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.
Тэрбээр Засгийн газар огцрох ёстой гэж мэдэгдээд, үүнийгээ Тавантолгойн гэрээний төсөлтэй холбож тайлбарласан.
Л.Гүндалай "Тавантолгойн гэрээний төсөл нь Монголын хуулийг зөрчсөн, Монголын эсрэг гэмт үйлдэл хийсэн, хэсэг бүлэг олигархын эрх ашгийг хамгаалсан төсөл. Энэхүү гэрээний төслийг дэмжиж байгаа УИХ-ын гишүүдийг 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихэд нь сонгохгүй байх, мөн сонгож болохгүй гишүүдийн жагсаалтад багтаах ёстой” гэж мэдээллээ.
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ