Угсаа нэгтнүүддээ туслахыг уриаллаа
2015-05-07

Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгээс байгалийн гамшигт нэрвэгдсэн эртний угсаа нэгт Балбын ард түмэнд туслах өглөг буяны аянд нэгдэхийг нийт монголчууд, сүсэгтэн олон та бүхэнд хандаж уриаллаа.

 

Балба Улсад энэ оны дөрөвдүгээр сарын 25-нд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 7365 хүрч, гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 14355 болж нэмэгдлээ гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлж байна. Амьд хүн байх магадлал буурч байгаа хэдий ч 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүх бүсэд аврах ба эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

 

Балба Улсын Онцгой байдлын үед ажиллагаа явуулах Төвөөс гаргасан хохирлын талаарх шинэчилсэн мэдээнээс үзвэл, энэ байгалийн гамшгийн улмаас Засгийн газрын харьяа байгууллагуудын 10744 барилга байгууламж бүрэн сүйдсэн бол 14741 байшин барилга хэсэгчлэн эвдэрчээ. Мөн 191 мянган айлын сууц ахин засварлахын аргагүй болтол нь эвдэрч, гэмтсэн бол 175 мянган айлын сууц ноцтой эвдэрч гэмтжээ. Эдгээрийг сэргээн засварлахад хоёр тэрбум орчим доллар шаардлагатайг тус улсын Засгийн газар мэдэгдээд байна.

 

Бурхан багшийн мэндэлж мэлмий нээсэн нутаг бол Балбын Лүмбини гэдэг газар байдаг. Балба Улсын 30 сая хүн амын 12 сая нь өөрсдийгөө монголчуудын угсаа хэмээн үздэг. Тэд 10-5 мянган жилийн өмнө Монголоос нүүдэллэн гарч, тэнд суурьшсан хүмүүс юм. Тэд одоо хэр нь “Балбын Монголчууд” хэмээх сэтгүүл гаргаж,  “Монгол мисс“ тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай ажээ. Тэд эртний угсааны Монгол Улсынхаа нийслэл Улаанбаатар хотод очих юмсан гэж 12 саяулаа хүсдэг гэнэ лээ. 

 

Монгол Улс,  Балба Улстай эртний сайхан харилцаатай олон жилийн уламжлалт түүхтэй учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2001 онд тус улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр улсын ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан юм. Үүний бодит үр дүнд  2001 оны 6 дугаар сард Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэг байгуулагдаж, Балбын ван өөрийн улс орныхоо нутаг дэвсгэрт Монгол сүм байгуулах газрыг Лүмбинид өгч байсан юм.

 

Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж монгол ардын цэцэн үг байдаг. Байгалийн гамшигт нэрвэгдсэн эртний угсаа нэгт Балбын ард түмэнд туслах өглөг буяны аянд нэгдэхийг нийт монголчууд, сүсэгтэн олон та бүхэнд хандаж уриалж байна.

 

Өчүүхэн төдий өглөг өгсөн ч үр дагавар нь асар их болон үрждэг жамтай. Тийм учир Бурхан багш “Өглөг өгвөөс эд арвижна” хэмээн айлджээ. Өглөг өгөхийн сэтгэл нь асар ариухан, харамжинд бодохгүй, омогшихгүй, энэрэн нигүүлсэхүйн сэтгэлтэй, өгч байгаа зүйл нь бусдад тус болоосой гэсэн сэтгэлтэй өгвөөс сайн. Өглөг өгөхдөө нэр алдар олохын тулд, цаад хүнээ өөрийн эрхшээлд оруулахын тулд, мөн өөрийн шашинд оруулахын тулд өгөхийг тэвчиж, чинхүү сэтгэлээр өгөх учиртай хэмээн Бурхан багш айлджээ. 

 

Номын өглөг, эдийн өглөг, амины өглөгөөр буян өлзийг хураан түвшитгэж, зовж шаналсан Балбын ард түмэнд туслацаая.  Өглөг хандивийг Монгол-Балбын “Лүмбинийн цал” найрамдлын нийгэмлэгийн хандивийн Төрийн банк дахь төгрөгийн 346502294449, долларын 346502294458 тоот дансанд тус тус өргөж болно. Хандивт цугларсан хөрөнгийг Монгол Улсын Засгийн газраар дамжуулж Балбын Засгийн газарт шилжүүлэх бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 99092007, 99873969 дугаараас тодруулах боломжтой хэмээн мэдээллээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
BALBUUD CHIN TOVDIIN NEGEN AIMAG SHUUDEE
2015-05-07
zochin:
yun ugsaa neg bolj taaraad baina, demiireh gej.
2015-05-07
mongol:
balba ulsad mongol garaltai hvmvvs baihgui ee? ta nar tvvhiin shineleh uhaaniig bvv doromjilj ard tvmenii tvvh bui folk istori hiigeed bai l daa..balba uls bui nepal ulsad mongoliod bui mongol torhtoi hvmvvs hvn amiin 30 hubiig ezldegee. mash olon obog aimag heltei dee. bas tvbdvvd ch ih bii. ed l mongoliod hvmvvs gej ylagdagaa. vldsen 70 hubi ni enhtheg torhiin gurka geed olon obog aimagiin hvmvvs dee. ed nar hindi shashintan shuu. harin mongoliod torhiin tvbd shirpa nar buddiin shashintan nar shuu.nepaliin uulchin denzen norgoi ooroogoo mongol garaltai gesen ch ter hvn l shirpa obogiin tvbd sh dee..
2015-05-07