Зорчигчийг гэмтээгээд зугтсан жолоочийг хайж байна
2015-05-07

Хүн мөргөж, хүнд гэмтээгээд хэргийн газраас зугтсан жолоочийг эрэн сурвалжилж байна.

 

Энэ хэрэг нь 2 жилийн өмнө гарсан аж. 2013 оны 12-р сарын 19-ний орой 18 цаг 51 минутын орчим Сүхбаатар дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Завсарын автобусны буудлын хотын төв руу явдаг чиглэлийн замын явган хүний гарцны хойд талд 58 настай эмэгтэй "Д" нь авто машинд мөргүүлж хүнд гэмтсэн осол гарчээ.

 

Энэ осол хэргийг болон мөргөж зугтаасан саарал өнгийн автомашины дугаар маркийг харсан үзсэн хүн 98888688, 93220102 дугаарын утсаар холбогдож мэдээлэл өгөхийг хүсэв. Гэмт хэргийн тухай мэдээллийг худалдан авах ба нууцлалыг чандлан хадгалахыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
солиорчихсон зар байна даа
2015-05-07