“Эггмарт” сүлжээ дэлгүүр хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна
2015-05-07

 

Компаниуд бараа бүтээгдэхүүнээ хурдан зарж борлуулах зорилгоор төрөл бүрийн маркетинг хийж байна. Тухайлбал, нийслэл болоод Дархан, Эрдэнэт хотод салбараа нээсэн “Эггмарт” дэлгүүрийн “Аса” циркийн баруун талд байрлах салбар гаднаа тахианы мах 3500, өндөг 195 төгрөг гэсэн хаяг байрлуулжээ. Махны үнэ тэнгэрт хадаад буй энэ үед тахианы мах кг нь 3500 төгрөг гэсэн нь олон хүнийг тус дэлгүүрийг зориход хүргэсэн байна.

 

Энэ талаар манай телевиз болоод сайтад гомдол олноор ирсэн учир бид газар дээр очиж сурвалжлага бэлтгэсэн юм. Биднийг очиход зарим үйлчлүүлэгч 3500 төгрөгийн үнэтэй тахиа авах гэж ирсэн ч алга байна гэсээр гарч байв. Дэлгүүрийн худалдагчаас энэ талаар тодруулахад “Манайх тахианы махаа АНУ-аас оруулж ирдэг. 3500 төгрөгөөр худалдаж байсан тахианы мах тасарсан. Сүүлийн хэд хоног манай дэлгүүрт ирээгүй. Цаашид ирэх эсэхийг хэлж мэдэхгүй байна” гэсэн юм.    

 

"НВЦ" компанийн сүлжээ тус дэлгүүр өндөг, тахианы мах, махан бүтээгдэхүүнийг шинээр нь, үйлдвэрийн үнээр ямар нэг шат дамжлагагүйгээр шууд хэрэглэгчдэд хүргэдэг хэмээн суртачилгаа явуулж байсан ч бодит байдалд ийм байв.

 

Дашрамд дурьдахад, АНУ-аас тахианы мах импортлон хилээр оруулж ирэхэд нэг кг нь 4000 төгрөг болдог гэх мэдээлэл бий. Ийм өртгээр орж ирж буй махыг кг-ыг нь 3500 төгрөгөөр зарах боломжгүй мэт. Бид сурвалжлага бэлтгэж явахдаа “Эггмарт” сүлжээ дэлгүүр хэрэглэгдийг хуурч, борлуулалтаа ахиулах башир арга хэрэглэх болж гэх үйлчлүүлэгчтэй ч таарав.

 

Хэрэглэгчийг ингэж төөрөгдүүлж болохгүйг ч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хийсэн шалгалтынхаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлаж байсан. Гэвч компаниуд ийм арга хэрэглэсээр байна.  

 

 

 

 

 

 

 

С.Аз | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

Эх сурвалж: Eagle.mn

Shuud.mn
Сонин хачин
hereglegch:
Undug ni jijig undug bdag uma. shuvuuniihaa tejeeliig baga ogood arai jijig undug avaad hurdan zarah sanaatai um bile.
2015-05-08
Zuzu:
Za companiud odoo reclamaa ingej hiideg boljee. Yamar neg argaar hamaagui olni anhaarliin tuvd oroh n chuhal yumuu daa
2015-05-07
иргэн:
Мах нь хурдан дуусдаг юм билээ. Харин өндөг 195 гэж байсан. Хэрэглэгчдэд ойр хямд үнийг санал болгодог та бүхэнд баярлалаа
2015-05-07
irgen:
Usa d neg kg ni 1.5dollar xavid bsn tegexeer bolj medex l yum
2015-05-07
Ввв:
Харин тийн би рекламанд нь хууртаж ажил болгоод очсо чинь худлаа байсан шуу! Болих хэрэгтэй
2015-05-07
zochin:
tiishde oroh burt moch n baidguim daa tiim bj hudlaa hayagaa avch hayah heregtei, hatsan hezeeniih um medehgui guya, tseej mah
2015-05-07