Такси №124
2015-05-08

Энэ өдрийн халуун мэнд, манайхаан. Хэдэн өдөр шахуу гүйж цуглуулсан яриа тэмдэглээсээ хэр тааруу хүнд юм болчихоор бас юм бодуулчихаарыг нь  нь түүвэрлэн буулгах ээлжит тэмдэглэл танд хүрч байна. Зөв залаад цуглуулж нэгтгэж чадвал энэ хотоо байтугай улсаа сайхан болгочихьё гэсэн залуус олон байна шүү... Ингээд тавтай морил.  Таалал оршитугай. 

 

 

1.Урт автобус татаана аа

 

Хотдоо ирээд жил гаран болж байгаа  гэх 30 –д насны яриа хөөрөөтэй залуу нийтийн тээврийн талаар нэлээн юм судалж байгаа гэнэ.

 

З- Манай хот чинь одоо бараг ам болгон сууршлийн бүстэй юм байна шд. Тэндээс ирсэн бараг бүх автобус Энхтайвны өргөн чөлөөгөөр төвөөрөө дайрна. Тэгэхээр бөглөрөхгүй байлгүй яахав дээ. Уул нь богино эргэлттэй автобус хямд үнээр олон явж баймаар байгаа юм даа. Одоо бүүр урт автобус орж ирж байгаа гэсэн. Бөглөрөөнд татаанаа  хахаха.

Х- Нээрээ уулзвар газар төвд бол бас бэрх байх тэ. 

З-Тэр олон автобусанд суусан хүмүүс урд хаалгаар ороод картаа дараад байна гэж төсөөлөхөд бас л бэрх байгаа юм даа. Гадаадад чинь хүн амын нягтаршил ихтэй төвөөрөө метро явж байгаа юм чинь . Манайд бол чиглэлийн давхцал их байгаа шд ээ. Гадаадад  бол суудлаараа хүн суухад л ашиг гардаг. Манайд бол пиг дүүргэхгүй бол алдагдалтай ккк . Нийтийн тээврийг нэг л буруу хараад байгаа юм даа... төлбөрөө нэмье гэхээр ард түмэн дийлэхгүй. Асуудал их байгаа байхгүй юу.

Х- Тэгээд одоо яая гэж ?

З- Тэр карт дардаг болгодог оо түр хүлээгээд. Чиглэлийн дахцал  эргэлт хооронд зайгаа  нэг цэгцэлмээр байгаа байхгүй юу. Шууд цөөхөн зогсоод явдаг экспресс автобус явуулах  хэрэгтэй шд. Таван шар хүртэл гурав зогсоод очихдог байсан бол би ингэж такси барихгүй шд. 5000 мянгаар таксидахаар   хоёр  мянгыг өгөөд тэр экспресс автобусандаа суучихаад 1-р эгнээгээр сүнгэнэчихнэ биз дээ ...

Та хар л даа одоо ингээд 4 замаас сүлжмэл ортол бүгд нэг нэг газар зогсоод л буудалдаа багтахгүй. Энэ дотор чинь шууд Толгойт Баянхошуу орох гэсэн хүмүүс бараг ихэнх нь байгаа даа. Тэгэхэд бүх буудал дээр зогсоод цагаа үрээд л автобусанд үүрэглээд явж байгаа шд. Тээр тэр  хараа энэ нөхөр бол цонхон талд наранд суугаад бүүр  тасарцан байна шд ккк. Энэ бол эцэст дээр л буух байхгүй юу. Шууд хурдан яваад эцэс хүрдэг автобусанд суучихаж болох байхгүй юу.

Х- Зөв л санаа байна даа. Чи наадхаа тэгээд зурагт араажаваар яриач ээ.

З- Аан яриулбал ярина даа. Гэхдээ би одоо буцлаа даа.

Х- Хаашаа вэ ?

З- өө Герман руугаа. Тэнд үлдсэн найз хүүхэн эргэе, нийлье гээд. Зуныг өнгөрөөгөөд л ниснэ дээ.

 

За ингээд нэг овоо дориун санаа сэтгэл өвөртөлж яваа залуутай таарлаа гэж олзуурхтал эх орноо орхиод ниснэ л гэж байна. Мань л ер нь үлдэх нь ээ . Ядахад эндээ ингээд урдах замаа харсаар толгой өндийх сөхөөгүй яваад байхаар  энэ залуу шиг харьцуулж холыг харахгүй болчих юм даа...

 

2. Метрог өөрсдөө л барчихья. Амархан

 

Үүний дараа бас л их бүтээлч санаа оноо өвөрлөж явдаг залуу мөн л нийтийн тээврийн тухай санаагаа хэллээ.

 

З- Манайх уул нь Метро тавина гэдэг их зөв яриа байхгүй юу.

Х- Бас л том бүтээн байгуулалт болох байх аа тэ.

З- Гайгүй ээ. Манайхан чинь ер нь үндсэндээ сүүлийн хорь гучин жил ямар нэг юм барьж хийгээгүй хэрэлдээд ирсэн улс юм билээ шд. Уул нь зөв хийвэл Метро барих гайгүй. Гол нь гадаадаас хамаг юмыг нь зөөхгүй байх хэрэгтэй байхгүй юу. Тэгвэл хямд ашигтай тусна. Тоосго хавтан бол өөрсдөө одоо ч хийж байна. Тэгээд тэр дотор ордог цахилгааны утас хоолойных нь хавтан шугам хоолой. За тэгээд өөр юу байж болох билээ. Та хэлдээ ах.

Х- За байз төмөр замын рэйс төмөр байх байлгүй дээ.

З- Яг зөв. Тэрний чинь дэр модыг лав манайх модоор хийдгийг нь больсон байх шүү. За тэгээд шороо ухах нүхлэхийг бол өөрсдөө хийчихнэ. Сайн инженер хэрэгтэй л юм байна шд ээ. Нарны гүүрийг барьдаг шиг японы инженерүүд ирүүлбэл тэ. Тэгээд агааржуулалт хоолой моолой бол хийвэл хийхээр л юм байна лээ шдээ.

Х- Хуванцар хийдэг үйлдвэр хэрэг болох юм биш үү .

З- Хийж байгаа. Хийнэ шд. Зүгээр л хятадуудаас зөөгөөд сурчихсан байхгүй юу. Хоёр давхар хаус бариад л бүх юмыг нь өөрөө хийсэн манай нэг найз байж л байна. Агааржуулалт хоолойг нь  өөрөө л хийсэн. Тэр сангийн хэдэн турба мурбаг бол 100 айлаас авсан байх аа.  За тэгээд өөр Метро барихад чинь юу орж болох уу.  Газар доогуур л болохоос тунел барихтай адилхан ш дээ. Манайхан чинь хэдүүлээ нийлээд л тэр Налайхад газар доогуур тунел ухаад нүүрс гаргаад байгаа биз дээ. Тэд нарыг сайн зааж өгөөд оруулчихад тунелийг нь дор нь хийнэ дээ тэ, ккк

Х- Нээрээ ингээд бодсон гайгүй ч юм шиг

З- Амархаан амархан. Бид нар зүгээр сүртэй л болгоод хараад сурцан байгаа юм. Одоо эхлэхэд бол болно шд. Заавал 2020 он гэж сунгаад л. Удлаа гээд юу өөрчлөгдөхийн. Юм улам л үнэтэй хэцүү л болох байх. Хэдэн хэрэгтэй үйлдвэрийг байгуулж гол юмыг нь өөрсдөө хийгээд бэлдэж эхлэх хэрэгтэй шд . Би хотын дарга бол одоо эхлүүлнэ ээ. Ажилгүй залуучууд зөндөө байхад зүгээр гялалзуулна шд.  Эхэндээ жоохон онгиороо гэж хараалгана биз. Тэгээд манайхан нэг доргивол хийчихнэ шд ээ.

 

3.Одоо тавих юм хөөрөг л үлдсэн...

 

Баярмаа чинь хэзээ төрөхийн. Аан, энд бид бас юм болоод байна аа. Өнөө Баяр бие нь сулраад хачин яваад байсан гэсэн элэг нь бараг устсан байна гэнэ ээ. Тийн . Сая очлоо. Эмч нь бол шинжилгээгийг нь хараад итгэлтэй байна л гэж байна... Сая бид нар очлоо. Өнөө Лхам яриад “яанаа ийнээ. Хүрээд ир” гээд зайлуул. Галаа бид хоёр чинь мөнгө цаасгүй. Яаж хоосон очихов гээд миний бөгжийг ээмэгтэй нь тавиад нэг хэдэн цаас өглөө... Тийн одоо тэгээд эм тариандаа орьё л гэцгээж байна. Тэр нарийн шинжилгээ нь лав 600 мянга болох юм уу даа. .. Өөрөө бол зайлуул одоо шинжилгээ өгөөд яахын. Ингээд харья гээд байгаа гэнэ. .. Тийн... өгмөөр л байгаа л даа хүн юм чинь. Хэн бас  тэгээд дуусья гэж бодохов. Өнөө хэддээ дараа болно мөнгө төгрөг их орно гээд байгаа бололтой.  Энэ санаагаа Лхамыг байхгүй хооронд надад бас цухалзуулж байна зайлуул. Тэгээд яахав амьд улс аргатай ямарч байсан эмнэлгээрээ сайн яв л гэлээ. Өөр одоо яаж чадахав бид. Тус нь л тэр...  Тийн нөгөө эртүүд бид уулзахад инээж хөхрөөд сууж байсан хүн чинь арай зүс гундаад хэрэг алга харагдаж байна зайлуул. ... Аан чи хаана байна гэнэ ээ. Ирэх долоо хоногоос та нар нэг очоорой. Мөнгө нь яахав дээ. Ярьж хөөрч сууж. Арга чарга хэлж өгвөл тэ...  Өө байхгүй ээ бид хоёр чинь сая хүүд мөнгө явуулах гээд өвгөн нөгөө муу тэргээ зарсан шд ээ... Тийн яахав дээ. Сая Лхамаагийнд очоод муу нөхрийг нь хараад тэр муу өр шир ч  яамай юм байна л гэж бодлоо. Үхэх гээд суугаагүй хойно учиртай л даа. Өчигдөр л өрнөөс яаж гарнаа гэж муу нөхрөө эрүүдэж суусан хүн чинь.. тийн.  Сая ч ёстой өөр юм бодлоо. Ингээд эрүүл амьд яваа маань болоошд ээ гэж...  Тийн. За тэгээрэй хө.  Болохгүй бол ирээд хамт явья. Би дахиад хэдэн төгрөг өгье л гэж бодлоо. Яаж ийгээд. Одоо ккк...  Өвгөний хөөрөг л үлдсэн дээ. Тэрийг түр тавиад мөнгөө нийлүүлээд өгсөн ч яахав дээ... Тийн тэгье яриараа хөө...

 

Өө би таксиндаа... Тийн хэдэн төгрөгтэй болохоороо ингээд л үрээдэг хүн ш дээ ккк. Эрт харьж цаадахыг чинь ирэхэд хоолыг нь хийчих гээд л ... за би буух боллоо хөө. Залгая эргээд ...

 

Ийм нэг таагүй мэдээ найздаа дуулгах эгэл боргил байрын 40 шүүрсэн насны бүсгүй богинохон зайд таксинд минь сууж чихэнд наалдазтай хүн чанарын яриаг хөврүүлсээр буулаа. Кино жүжиг дээр гардаг шиг тун сайхан сэтгэлтэй эмэгтэй байхыг би амьдрал дээр харлаа. Тэр найз нь өөртөө итгэлтэй байж түргэн эдгээсэй билээ дээ... мэдээж би таксины мөнгийг нь авсангүй. Нэлээн гайхаад байхаар нь “Харих зам дагуу таарлаа. Зүгээр “  гэсэнд “яанаа хүний мөнгө өгөхгүй би ..“ гэж эргэлзэсхийгээд буулаа.

 

4.Цэргийн хүүхдүүд

 

Цэргийн ахлагч хувцастай хоёр залуу, хоёр залуухан хүүхний хамт суулаа.

Сууснаа замын нөгөө тал байх нэгийгээ хэсэг хүлээв. Тэр нь нэг нөхөртэй заамдалцах түлхэлцэх хоёрын завсар ноололдсоор булан тойрчихов.

 

Э- Заза явья яршиг.

Н-Наадхыгаа хаячихаад явж болж байгаа юм уу ?

Э- Сая зүгээр явчих байсан юм .

А-Өө би эрээн хувцастай тэнд байгаад баймааргүй байна. Битгий дуудаа. Араас ирээд бөөн зодоон болно.

Э- Зүгээрээ зүгээр орхиод хөдлөе. Яваарай ах аа.

А- Сүүлд нь гай болно.

Н- Лайтай юм.

А- Саяны тэр яктай охин хэдэн оных юм бэ ?

Э-89 оных гэсэн.

А- Тэр яктай юу . Гэхдээ багш нь 91 оных гээд байсан шд. Ёстой алцгар охин юм аа. Хоёр хүн рүү зэрэг хандарч байгаад зодоон үүсгэчих юм аа.

Арын цэрэг хувцастай залуу дуу аяллаа.

... Нар сартай ханьсан надин дурсамж сэргэнээ

Намрын салхи үлээн ... өөө гэж хэмээн дуу аялснаа хажууд суух охиноо үнсэв. Охин ч хошуунд хацраа наан нүдэнд жаргал гэрэлтээд явчихав.

Бид толгойт чиглэлийн Нефтийн цагаан байр өнгөрч явтал урд талаас салхилж нэг эвгүй үнэр кабинаар нэг болов. Өнөөх ус цэвэрлэх байгууламж хавиас л сэнгэнэж байгаа бололтой. Кабинд хөөрхөн шуугиан болов.

Э- Яанаа ямар аймаар үнэр вэ.

Н- Арын суудлаас пингуу тавьчих шиг боллоо доо.

А- За янзтай одоо гүнзгий уушгилаарай ккк. Гол нь амаараа амьсгална шүү .

Э- Ёооё яагаад байгаа юм бэ. Аймаар үнэртэж байна шд ээ

Н- Миний тошны бахархал гэхүү энийг ккк

Нөгөө найз /эр /- гэхдээ яг өмхий үнэр бас биш байгаа биз дээ. Би нээрээ ноднин Өвөрхангайд хэсэг байгаад ирэхэд энэ үнэр чинь гэрийн үнэр шиг л байсан шүү. Аймаар дассан байна уу эндээ

Э- За чамд л тийм байх. Гадаад хүн наашаа авчиралтгүй юм байна даа. Энийг чинь одоо юу гэж орчуулж хэлэх үү

А- Чи чинь нээрээ “гайд” хааяа орчуулагч хийдэг гэл үү ?

Э- Хийнэ шд ээ. Жуулчинтай явж байхад ингээд үнэртээд байвал юу гэх үү айн ккк

Нөгөө найз – Аан яахав. Манай урд нисэх буудлаас үнэртэж байгаа түлшний үнэр гэхгүй юу хахаха

Н- Юу ч хэлэхгүй байвал чамайг л унгачихаж гэж бодно доо ккк

А- Нэг бол хэн машинд хэхэрчих вээ гэх биз хахаха

Э- Нээрээ тэгэх байх шүү, ээ яанаа  

Э- Ах аа цонхоо хаах уу ?

А- Тэгвэл энэ үнэр чинь бүүр машинд шингэнэ шд ээ. Нэвт үлээлгэж байсан дээр байдаг байхгүй юу

Н- Нээрээ байнга ингэж үнэртдэг юм уу ?

Нөгөө найз – Салхи урдаас байвал ингээд л үнэртийн шд ээ. Дасдаг юмаа. Харин хэлээд байна шд хол явж байгаад ирээд үнэртэхээр нэг л дасал байдгаа гэж

А- Ийм үнэртэй ус авдаг юм бил үү ?

Э- Энэ цэвэрлэх газар чинь ийм ойрхон байдаг юм уу. Нээрээ ийшээ гадаад хүнтэй ирвэл ёстой булай юм болох юм байна ккк

Бид уулзвар гарч Таван шар дөхсөнөөр өнөөх айхтар үнэрийн бүсээс гарлаа. Залуус ч яриандаа нэлээн сэргээд нэг газар орж дуулж суух төлөвлөгөөгөө ярьж эхлэв

А- Энэ хавьд чинь караоке байгаа л даа. Уул нь шууд буудалтайгаа бол тэ.

Э- Энд нэг караоке байна шд. Өө... гэхдээ энэ ойлгомжтой газар байна л даа

Н- Юу нь ойлгомжтой гэж ?

А- Дандаа бүдүүн ах нарын жийп машинууд гадна нь байгаа биз дээ

Э- Ёооё. Зүгээр л цааша явцгаая. Хархорины тэнд байдаг чинь араасаа ордог бил үү. За жоохон явья ах.

А- Түрүүний ах яасан инээдтэй байв аа тэ. Автобусаа зарлаж байгаан. “Зисэх” гээд нээх богинохон хэлснээ “хэдээр юм бэ” гэсэн чинь “манга” гээд хахаха. Жоохон сөөнгөдүү бүдүүн хоолойтой бас бөөрөнхий хэлтэй тэ. “Манга” байхдаа яахав дээ. Өөрөө бол тоох ч үгүй тэ. Цонхоороо толгойгоо гаргаад тарвага шиг. Ийш тийш харж байснаа хүн ойртоод ирэхээр гэнэт “Зисэх” гэж цочоогоод хахаха.

Н- Ангид орж ирвэл алах нь ээ тэ. “Цээрэгц. Коомхон” гээд айн хахаха ....

 

Цэргийн бололтой хоёр хүү ийн найз хүүхнүүдийнхээ хамт нэгэн буудалтай Кароке бараадаад буулаа.  Алв хорьдугаар зууны 80-д оны сүүлээр Зүүнбаянд шинэхэн цэрэг. Хотоос эргэж ирсэн найз охиноо хөтөлчихөөд анги хороодын хашаануудын дундуур  хөөрч бас айж явсан үе минь нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг болов. Тэгэхэд дүн өвөл. Баянгийн төвд байх цорын ганц буудал болох цантсан цонхтой. Орой өглөө үл мэдэгдэх битүү мөстэй. Хөлдсөн таазтай халаалтгүй нэг өрөөнд хоёулаа их дулаахан хоносон нь одоо ч тод санагдана ... Хажуу өрөөнд офицерүүд согтуу уугаад, дуулаад л. Хамар доор нь би гэж шинэ цэрэг чөлөө хэтрүүлчихсэн хэвтээд л. Эрх чөлөөний тийм богинохон жаргалтай зайд орсон хүн  ёстой л “үүр битгий цайгаасай” гэж боддог юм билээ дээ ... 

 

Үргэлжлэл бий...

Иргэний дуу хоолойг нийгэмд түгээгч, Таксич Хоовон хөх 

 

Shuud.mn
Сонин хачин
seoul:
suuliin
2015-07-31
seoul:
duuliin ter tserguudiin yaria tataagaad hayhiimaa....kkkk nulims garav....xexexex
2015-07-31
seoul:
suuliin
no toi mongol:
fesbuukee ugchixuu. utas89717573 msj
2015-05-17
ha ha:
yu bicheed bga mal ve
2015-05-16
zolboo:
manai hoovon ch ug zuin nairuulga saitai shuu chamtai taarch bukh l sedwiin talaar chuluutei buu halahsan ingehed fan-deesee negiig urij yaria urnuuleech..
2015-05-15
gege:
bi yu g unshmaargui bn zugeer l bi zuwshuurch bn
2015-05-12
Хүнд гар:
9 ны Ялалтын баярын парадыг самсаагаа шархируулан аньсгаа норгон байж үзэв, Монгол цэргүүдээ орж ирэхэд бүр илүүтэй шүү kkk.Сэтгэл хөдөлсөндөө андууд руугаа утас цохиж, нэгэн цаг дор Орос ах нартайгаа ижий ахай бололцож асан АЛТАН үеээ дурсаж тэдний барааны чанартайг, хүнсний амттайг сайшааж, 24, 30,69, 53 гөөхий цагаан, москвич, лада,жигули, сэсчээр бензин буюу ус зөөвөрлөдөг чийчааныг ийнхүү нэрийддэг байсан бөлгөө гм чийчаануудын О ярилцаж, водка, арарат, коньяк гм РАШААН- ууд лангуун дээр өрөөтэй агаад хямд төсөр үнэтэй байсныг дурсан санагалзаж,Орос ах нарын төдийгүй Монголчуудийн Дэлхий дахиний баяр мөний тул бяцхан тэмдэглэж, бас хөөрч, ганц 2 лонхны бөглөө мулталснаа нуух юун. Харин ч сайрхах...............................Ажил гарав дараа үргэлжлүүлэмз ккк
2015-05-10
ZOHION BICHLEG:
HOOVON HUDLAA OOROO DANDAA ZOHIOGOOD NAASAN TAKSIN DOTOR HUMUUS TIIM AIMAR BUU HALDAGGUI SHUUDEE
2015-05-10
boli boli:
chi bolio.zugeer l eh heleeree bich l de.hudlaa mayaglah demii sh de.
2015-05-10
хоовонд:
дэмий юм байнаа таксины жолооч нар чинь уг нь бас нэг ярихад амар, зовлон ойлгодог, найз шиг хүмүүс байдаг та энэ уламжлалыг ингэж хов зөөсөн байдалтай бичиж алдуулж болохгүй ээ туухай байнааа httpswww.youtube.comwatch?v=0yCibZpvlrE энэ дууг сонсоорой
2015-05-09
ЮМ-ҮЗ:
Сайн байцгаана уу, та бүхэн минь? Амьд хүн аргатай аргалын гал цогтой-оо гэж, хэдэн биеэрээ юм юм л үзэж явцгааж буй хойно түүнийхээ хирээр хүн бүрийд хөдөлмөрлөж бүтээж болгох гэсэн зүйл, санаа бодол бийбуй болж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Өнгөрсөн бүхий л хугацааанд Монголчууд бид орчлоо дагаад таньж мэдэж сурч буй эрдэм бий болж хуримтлагдсаар л яваа. Дэм дэмэндээ Хамаг Монголоороо Даяар хөдлөөд ирэх цаг нар үе мөч нь айсуй л байгаа. Та бүхэн минь сайхан амарцгаагаарай. Маргааш гэснээс , Ялалтын парад үзэж, бас монгол цэргийнхээ жагсаалыг ч гэсэн харна гээд л энүүхэндээ байж байх шивдээ. Оюутан байхдаа гадуур гарч Ялалтын баярын олны хөл, Эх Орны Дайнд Оролцогчдын нулимс мэлмэрсэн уулзалт, хэн нэгнээ эрж хайсан хайгуул зургийг нь бариад явцгаах хүмүүс гэхчлэн, би гуай нь ч ялгаагүй ээ нулимс мэлмэрүүлсэн ч гэлээ хамгийн сайхан, хүндтэй, дуртай баяр минь байсан минь өнөө ч хэвээрээ.
2015-05-09
gomop monhoo:
Төмөр замын гурван угсармалаас гаралтай Ландаг Батцэнгэл, Гомо Мөнхжаргал гэж алдартай хоёр хулгайч бий. Ландаг нь аяга хоолноос болж төрсөн эхийнхээ эсрэг зуудаг нохой тавьж явсан бол Мөнхөө нь шоронд байхдаа эр эмэлдэг байсан гаж зуршлаа наранд гарч ирсэн хойноо мартаж чадалгүй байрныхаа залуухан хөвгүүдийг оролдоод энэнээсээ болж Гомо Мөнхөө нэр авсан хүн байгаан. Одоо Мөнхжаргал нь Төв цэнгэлдэхийн хажууд байдаг Нархан хотхоны 51-р байрны нэгдүгээр орцны таван давхарт амьдардаг бөгөөд бас зүгээр байж чадалгүй энэ хавийн хөвгүүдийг татаж чангаадаг сурагтай. Энэ хоёр хулгайчийн талаар илүү ихийг мэдье гэвэл Youtube дээр Mongoliin ijil huistnii holboo гэсэн аудио бичлэг байгаа.
2015-05-09
unen:
Sain uu hoover bi chilli but niitleliig unshdag haring set gender bichdeggui and uses l bichig bna niitiin terrain that hummus deer door guy mash burly oilgolttoi bdg ymaa unen dee end salvariig torsos halamj uzuuldwg sambar bolgood ter choir ni haysan etsest ni iulchluulegch bid l hohirch bgaa ta Nar neg konduktor hiigeed uzeerei saihan aashtai bh argagui huiten haluun tsag nargui mash olon aashtai hezuu humuustei harizana chi ooroo taksi baridag bolohoor oilgoh bh er ni ene salbar uruu dairaad bhaas oilgoh sudlah hun alga daa daanch
2015-05-08
ha ha:
yu bicheed bga mal ve
boli boli:
chi bolio.zugeer l eh heleeree bich l de.hudlaa mayaglah demii sh de.
Arsi:
Hoovon zolig chin bolomj oldvol 2-r suvag yarih geed bdag bolchijee. Ter Hangoog yavj Yagaani gudamj orsonoos hoish neg sonin bgaa shy.Humuus ch ih shuumjleed bga.kkk
2015-05-08
london:
bayarlalaa
2015-05-08
Mongol:
Hoovond good luck
2015-05-08