Нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэллээ
2015-05-08

Нийслэл Дүүргийн Засаг даргын Захирамжийн дагуу 2015 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага 5 дугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд явагдана.


Цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас хүлээн авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэртэйгээ очиж бүртгүүлэх хэрэгтэй.

 

Харин дотоодын их дээд сургуульд сурч байгаа оюутан сурагч сургуулийн тодорхойлолт сургалтын төлбөр төлсөн баримт бусад нотлох баримтыг бүрдүүлж очих ёстой юм байна.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин