Ё.Отгонбаяр: Хот тусдаа улс байгуулчихсан юм уу
2015-05-08

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх шатанд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Хямралтай үед татвар тавих нь иргэн, аж ахуйн нэгжид хүндрэл үүсгэнэ. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулъя” гэсэн санал гаргасан ч гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээгүй болохыг ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг таницуулга хийхдээ онцолсон.

Хэлэлцүүлэг эхлэхэд УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Баасан гаригт Ерөнхий сайд татвар нэмэхгүй гэчихээд буцаагаад татвар нэмэх тухай оруулж ирэх нь тоглоод байна уу. Засгийн газраас хариу өгөөч” гэв.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт “Энэ хуулийн төслийг Засгийн газар 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлтэй цуг 2014 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ төсөвтэй хамт хэлэлцэх шаардлагагүй, орон нутаг, нийслэлд эрх олгох хууль учраас тусад нь хэлэлцье гээд явсан. Засгийн газраас хамаарсан зүйлгүй” гэсэн хариулт өгөв.

Харин УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Хот тусдаа улс байгуулсан юм уу, Ерөнхий сайдын хэлсэн үг үнэ хүндгүй ач холбогдолгүй юм уу. Түүнийгээ мэдэгдчих” гэж байлаа.

Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баaсанхүү “Татвар нэмж байна, дээр нь татварын давхардал үүсгэх болж байна” гэсэн.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун “Тодорхой бараа үйлчилгээн дээр татвар ногдуулсан нөхцөлд татвараар дамжиж нийслэлд хэдий хэмжээний татвар орж ирэх вэ. Өнөөдөр татвар нэмэх хугацаа нь мөн үү” гэдэгт тайлбар хүсэв.

Түүний асуултын хариуд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа: Анх төсөл өргөн барьж байхад 240 орчим тэрбум төгрөг төвлөрөхөөр байсан. Цомхотгоод үйлчилгээ, худалдаанаас татвар авах нөхцөлд 6144 зочид буудал, баар, ресторан, амралтын газраас 1 тэрбум 600 сая төгрөг, архи, тамхи, согтууруулах ундааны татвараас 47 тэрбум төгрөг төвлөрнө, үгүй 4.7 тэрбум төгрөг төвлөрнө гэсэн.

Эх сурвалж: Morningnews.mn

Shuud.mn
Сонин хачин
лхагва:
Энэ УИХ-ын гишvvд естой ео еотой шvv хот уул нь улсын дотрох жижигхэн статустай орон нутаг гэтэл их хурал засгийн назарт хийх юм олдодгvй юмуу хотын хогны уут далан шуудуу тvлээ нvvрс гээд бvгдийг нь хамж аваад хотынхонд хийх ажилгvй амар юм.таминь татвараас гадна торгууль гэж маш vр ашигтай механизм байдгийншдээ тааралдсан газраа морь хардаг улаан чулуутад яваа юм шиг хогоо зvгээрл хаалгаараа гаргаад хаячихдаг машин тэргээ хондлон гулд хаячихдаг юмнуудыг навс торгоод номхруулах хэрэгтэй ногоо их засаг шиг харсан хvн морь ав гэдэг шигцагдаа, байцаагч хэнч гэсэн торгоод л 40 хувиа шууд авах журам тогтоовол цэгцрээд л ирнэдээ
2015-05-08
Бичээч:
Энэ Ё.Отгонбаяр өөрийнхөө асуудлыг, булхай луйврыг эхлээд арилгачих. Эхлээд улс орныг хохиролгүй болгочих, дараа нь үнэн зөв тайлбар тавьж ард түмнээсээ уучлал гуй. Тэгээд нэр цэвэр болсны дараа эх орондоо санаа зовсон дүр үзүүл. Тэр Багшийн удирдлагын ордон ч билүү нэг юмаа цэгцэл.
2015-05-08
Зочин:
Энэ БАТ ҮҮЛ ЭРГҮҮГИЙН Л ХИЙЖ БАЙГАА БАС НЭГ ДАМПУУРАЛ. БААХАН МӨНГӨ ЦУГЛУУЛЖ БАЙГААД ХҮҮДЭЭ Л ӨГӨХ НЬ Л ДЭЭ.
2015-05-08
М:
Та хэдий УИХ-н эрхэм гишvvн ч гэлээ ногоо талдаа хотын жирийн иргэн болохоос бус тэнгэрийн амьтан биш гэдгээ мартваа.
2015-05-08
зочин:
Татвар нэмж ард түмнийг улам хүндрүүлээд л, хямралтай үед ямар ч эрүүл ухаантай хүний хийдэг ажил биш, ард түмэн яах нь эдэнд хамаагүй байна л даа, олсон мөнгө Батүүлээс эхлүүлээд хүүдээ өгөөд л, 11 тэрбумыг өгч эхлээ биздээ, ашиг сонирхлын хууль, тендерийн хууль зөрчөөд л, ийм юмнуудыг бид 12 онд сонгожээ, одоо алдаагаа засаж бидний төлөө ажилладаг хотын удирдлагатай болцгооно шүү

цэлмэг:
Хүн рекэтлэдэг хүн яагаад одоо хүртэл парламентад сууж байгаа юм бол?