Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийг засварлана
2015-05-08

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов.
 
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг НЗДТГ - ын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин