Адам Леван руу сахар цацжээ
2015-05-08

“Maroon 5” хамтлагийн ахлагч, дуучин Адам Леваныг “Jimmy Kimmel”-ийн шоунд оролцохоор студидэд орох үеэр нэг залуу, дуучин руу сахар цацаж, “Муу новш” хэмээн орилсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Хамгаалагчид залууг баривчилж, цагдаа нарт хүлээлгэн өгсөн байна.  Залуу сахар цацсан шалтгаанаа “Адам хэтэрхий жүжиглэж, бусдыг үл тоодог. Тэр хэрхэн сайхан харагдах вэ гэдэгтэй анхаарлаа хандуулдаг болохоос фэнүүдээ огтхон ч тоодоггүй” гэж хэлжээ.
Адам дээрх үйл явдлын дараа твиттертээ “Өө баярлалаа бурхан минь. Энэ л дутаж дээ” гэж жиргэжээ. “Jimmy Kimmel”-ийн шоу  12.00 цаг эхлэх ёстой байсан ч сахраас болж нэг цаг хойшилсон байна. Адам нэвтрүүлэгт “Би өнөөдөр л үнэнг мэдлээ. Намайг хүмүүс үзнэ яддаг гэдгийг” гэж ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин