МУБИС Амьдрах ухааны танхимтай боллоо
2015-05-08

МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн Биологийн тэнхмийн дэргэд "Амьдрах ухааны танхим" нээгдэв.

 

НҮБ-ын Хүн амын сан БСШУЯ-тай хамтран нийслэл болон 11 аймгийн ЕБС, НТБТ, их дээд сургуулиудыг түшиглэн Амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролын 20-иод танхим байгуулаад байгаагийн нэг нь МУБИС-тай хамтран нээж буй энэхүү танхим ажээ.

 

Энэ ажил нь Швейцарийн хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сан хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хүрээнд хийгдэж байгаа ажил бөгөөд ингэснээр амьдрах ухааны боловсрол нь залуу хүмүүсийн ажил амьдралд нэн чухал чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдэн үйл ажиллагаагаа явуулах юм байна.


Энэхүү танхимаар дамжуулан оюутан, залууст олгох амьдрах ухааны 12 чадварт харилцааны, шийдвэр гаргах, төлөвлөх, эрүүл зөв харилцаа холбоотой байх, бусдыг ойлгож мэдрэх, стрессээ зохицуулах, сэтгэл хөдлөлөө хянах, өөртөө итгэх, шүүн тунгаах, хүчирхийлэл, хорт зуршил, БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх гэх мэт багтаж байгаа аж.

 

Б.Бэхи


 

Shuud.mn
Сонин хачин