Улаанбаатар
Маргааш нийтээрээ мод тарина
2015-5-8

“Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ий хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд маргааш “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулна. “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” - ийн хүрээнд мод сөөг тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг дүүрэг бүрт зохион байгуулах бөгөөд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, ахмадын төлөөлөл мод тарих юм. Мөн нийслэлийн ЕБС, цэцэрлэг, эмнэлгүүдэд орчноо цэцэрлэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг нийслэлээс олгоно. Мөн гэр хороолол дахь Захирагчийн ажлын 10 албад 3250 агч, 2000 голт бор, 1500 гүйлс модыг орчин тойрондоо тарихаас гадна хорооныхоо иргэдэд жимсний болон гоёлын мод сөөг өгч ногоон байгууламжийг нэмэгдүүлэх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ulaanbaatar mini nogoon togol saihan hot boloh boltugai
2015-05-12