Үндсэн чиглэлийг хэлэлцэхийг дэмжив
2015-05-08

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулав. Уг асуудлыг үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж, гишүүд асуулт тавьж, саналаа хэлсэн юм.

 

Гишүүдийн олонхи  Эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг  хэлэлцэхийг дэмжив. Тиймээс анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр байнгын хороонд шилжүүлэв.

 

Эдүгээ нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин